330,0000 долларын шагналын сантай "Blast Open Fall 2025" тэмцээнд оролцох эрхийн төлөөх "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээн 08-р сарын 03-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад зохиогдох гэж байна.
Азийн шилдэг багуу өрсөлдөх "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээн 08-р сарын 01-нд эхэлнэ
7 сарын 29


Энэхүү тэмцээнд:
Lynn Vision
FlyQuest
Chinggis Warriors
The Huns Esports
Alter Ego
Eruption
Housebets
Fengda Gaming багууд оролцох байсан боловч харамсалтайгаар "Lynn vision" багийн тоглогч Z4kr гараа гэмтээснээр тэмцээнд оролцох боломгүй болжээ.
Харин тус багийн оронд Австрали улсын "SemperFi" баг оролцохоор болжээ.
Ингэснээр "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээнд
Монгол - 3
Австрали - 3
Индонез -1
Хятад - 1 багууд өрсөлдөхөөр болжээ.

Бүх тоглолт Best of 3 журмаар явагдах ба 08-р сарын 01-нд шөвгийн наймын тоглолтууд үзэгчгүй эхлэх бол 08-р сарын 03-нд хагас шигшээ болон Гранд Финалын төлөөх тоглолтууд М Банк Аренад үзэгчдийн дунд явагдах юм.
08-р сарын 01-ээс эхлэн Монголын гурван багаа дэмжихээс гадна Азийн шилдэг багуудыг дэргэдээс нь үзэцгээе.