Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд зөвхөн урилгаар зохиогдож буй 50'000$ - н шагналын сантай RES Regional Series гэх лангийн буюу онлайн тэмцээнд нийт 12 баг орж байгаагаас IHC E-Sports болон Team Tough гэсэн Монгол багууд шөвгийн дөрөвт шалгарсан байсан. IHC E-Sports хасагдах шатны эхний тоглолтдоо Bleed Esports багийг 2:1 харьцаагаар ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан юм. Харин өнөөдөр финалын шатанд IHC E-Sports баг бүсийнхээ топ багуудын нэг болох Talon Esports-ын эсрэг тоглосон ба нэг map ялж чадалгүй 0:2 харьцаатай ялагдал хүлээн дэд байранд шалгарч, дэд байрын шагналын сан болох 15.000$-ын эзэд боллоо.