MSports logo
Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг ОУОХ түтгэлзүүлэв
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 22

  • Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг ОУОХ  түтгэлзүүлэв

    Филиппиний нэрт боксчин төдийгүй улс төрч Мэнний Пакьяо Парисын зуны олимпын наадамд оролцох хүсэлтээ гаргасан боловч ОУОХ "тогтоосон дүрмээ дагахыг" илүүд үзжээ. 45 настай Филиппиний аварга "бүх нийтийн" слот болно гэж найдаж байсан байна. Гэсэн ч 40-өөс дээш насны боксчдыг олимпын наадамд оролцуулахгүй гэсэн дүрэм байдаг учраас Пакьяогийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм.

    Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг ОУОХ  түтгэлзүүлэв

    Улмаар Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяогийн Парисын олимпод оролцох хүсэлтийг Олон улсын олимпийн хороо хүлээж аваагүй байна. Филиппиний Олимпийн Хорооны тэргүүн энэ тухай мэдэгдсэн юм. Филиппиний спортын эрх баригч дээд байгууллага 2023 оны 10-р сард Манила хотоос "тусгай хүсэлт" илгээж, зургаан жинд дэлхийн аварга цол хүртсэн 45 настай найман дивизионы дэлхийн аварга дахин рингэнд тэр дундаа 2024 онд Парист болох наадамд оролцох хүсэлт гаргасан гэв. Гэхдээ 40-өөс дээш насны боксчин олимпын наадамд оролцохгүй гэсэн хатуу дүрэмтэй учир хүсэлтийг ОУОХ түтгэлзсэн тухай мэдэгджээ.

    Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг ОУОХ  түтгэлзүүлэв

    Мэнни Пакьяо олимпын эрх авахад хүндрэлтэй байгаа орны тамирчдад зориулагдсан бүх нийтийн эрхийн оноо олгоно гэж найдаж байжээ. Филиппин улсын Олимпын Хороо "ОУОХ-ноос тогтоосон дүрмийг дагаж мөрдөх ёстой" гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Пакьяог рингэн дээр гарч улсынхаа анхны олимпын боксын алтан медальт тамирчин болох боломжтой байсан" гэж хэлжээ.

    Мэнни Пакьяогийн олимпод оролцох хүсэлтийг ОУОХ  түтгэлзүүлэв

    Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд 2021 онд мэргэжлийн боксоос зодог тайлсан Пакьяо ийнхүү олимпод оролцох боломжгүй болжээ. Пакьяо өөрөө өнгөрсөн аравдугаар сард AFP-д өгсөн ярилцлагадаа залуу боксчидтой өрсөлдөхөд "би хэт хөгшин" биш. Би 30, 28 настай юм шиг хөнгөн шингэн байгаа" гэжээ.