MSports logo
Мемфис Гриззлис баг Скотти Пиппен Жр-той хоёр жилийн гэрээ байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 17

  • Мемфис Гриззлис баг Скотти Пиппен Жр-той хоёр жилийн гэрээ байгууллаа

    Мемфис Гриззлис баг энэ улиралд Жа Морант, Дэсмонд Бэйн зэрэг хэд хэдэн гарааны тоглогчдоо бэртлийн улмаас алдсан. Тэдний бүрэлдэхүүний тоо улам нимгэрч багтаа шинэ залуу тоглогчид эсхүл NBA-д тоглож байсан ч аль нэг багт багтаж чадаагүй тоглогчидтой уулзаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр тэд Чикаго Буллс багийн домогт тоглогч Скотти Пиппений хүү Скотти Пиппен Жр-ыг хоёр жилийн хоёр тал гэрээгээр багтаа нэгтгэлээ. Скотти Пиппен Жр 2022 онд Лос Анжелес Лэйкерс багт хэсэг хугацаанд тоглож байсан ч төд удалгүй багаасаа хасагдсан. Лэйкерстэй хамт зургаан тоглоглтод оролцохдоо 2.3 оноо авсан ба нэг тоглолтод таваас дээш минут талбай дээр гараагаүй юм. Өдгөө 23 настай Пиппен Жр G лигт Саут Бэй Лэйкерс багт тоглож байсан бөгөөд өнгөрсөн жил 21.4 оноо, 5.6 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол энэ улиралд таван тоглолтод оролцож 18.4 оноо, 6.4 самбар дунджилж байжээ. Гриззлис багтай хийсэн гэрээний дүн болон хоёр талт нөхцөл нь одоогоор тодорхой болоогүй байна. 

    Мемфис Гриззлис баг Скотти Пиппен Жр-той хоёр жилийн гэрээ байгууллаа

    Түүнтэй ижил байрлалд тоглодог Маркус Смарт, Десмонд Бэйн нар хуруу болон шагайны гэмтэлтэй тул багадаа нэг сар талбайд гарахгүй. Иймд түүнд одоо л өөрийгөө харуулах боломж гарсан байж магадгүй юм.