MSports logo
ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 25

  • ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    ДАШТ-2026 тэмцээний А, В, С хэсгүүдийн сүүлийн тойргийн тоглолтууд урд шөнө болж, шигшээ 32-т шалгарах багууд тодорлоо. Нийт 20 гоол орсон энэхүү үдэш Мексик, Швейцар, Бразил, Марокко, Босни ба Херцеговины шигшээ багууд ялалт байгуулсан бол Өмнөд Африк түүхэн ялалтаа байгуулж, хэсгээс шалгарч чадлаа.

    Чех 0:3 Мексик

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    А хэсэгт хоёр тоглолт зэрэг эхэлсэн бөгөөд Мексикийн шигшээ Чехийг 3:0-ээр буулган авч хэсгээ гурван хожилтойгоор өндөрлүүлэв. Эхний үе гоолгүй өнгөрсөн ч 55 дахь минутад Матео Чавес тооны харьцааг нээж, зургаан минутын дараа буюу 61 дэх минутад Хулиан Киньонес хоёр дахь гоолыг оруулж, 2:0 болгов. Чехүүд хариу барих гэж оролдсон ч нэмэлт цагийн дөрөв дэх минутад Альваро Фидальго гоол оруулж, тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

    ӨАБНУ 1:0 БНСУ

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    Нөгөө тоглолтод Өмнөд Африкын шигшээ баг БНСУ-ын шигшээ багийг 1:0-ээр хожсон нь хэсгийн хамгийн чухал үр дүн болов. Удаан хугацаанд тэнцүүхэн өрнөсөн тоглолтын хувь заяаг 63 дахь минутад Кассиус Майсекогийн оруулсан ганц гоол шийдэж, Африкийн төлөөлөл шигшээ 32-ын эрхээ авч чадлаа. Тэдний хувьд шигшээ 32-т тэмцээнийг зохион байгуулагч гурван улсын нэг Канадын шигшээ багтай тоглохоор болсон бол БНСУ-ын шигшээ баг бусад хэсгүүдийн үр дүнгээс хамаарч, шигшээ 32-т шалгарах эсэхээ шийднэ.

    Швейцар 2:1 Канад

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    В хэсэгт Швейцар болон Канадын хооронд хэсгээ тэргүүлэх эрхийн төлөөх тулаан өрнөв. Эхний хагас гоолгүй тэнцсэн ч хоёрдугаар хагасын 46 дахь минутад Рубин Варгас гоол оруулж Швейцарчуудыг тэргүүлэлд гаргасан бол 57 дахь минутад Йохан Манзамби тоог 2:0 болгож холдууллаа. Канадын сэлгээнээс талбайд гарсан Промис Дэвид 76 дахь минутад нэг гоолыг оруулсан ч Швейцар ялалтаа хадгалж, хэсгээ тэргүүлэн дуусгав. Ингэснээр B хэсгийг Швейцарын шигшээ баг 7 оноотойгоор тэргүүлж, шигшээ 32-т шалгарч байгаа бол Канадын шигшээ баг хэсгийн 2-р байраар шалгарч, шигшээ 32-т А хэсгийн хоёрдугаар байраар шалгарч буй ӨАБНУ-ын шигшээ багтай тоглохоор боллоо.

    Босни ба Херцеговин 3:1 Катар

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    Харин Босни ба Херцеговинийн шигшээ баг Катарыг 3:1-ээр буулган авч ДАШТ-ий шигшээ 32-т гуравдугаар байраар шалгарах болзлоо хангалаа. Тоглолтын 29 дэх минутад Адис Алажбегович тоог нээж, 34 дэх минутад Катараас Аль-Брак өөрийн хаалгандаа гоол оруулснаар тоо 2:0 болсон. Катарын ахлагч Аль Хайдос 42 дахь минутад гоол оруулсан ч 80 дахь минутад Махмич гоолдож тоглолтыг шийдэв. Ингэснээр Босни ба Херцеговинийн шигшээ баг B хэсгийн гуравдугаар байраар ДАШТ-ий шигшээ 32-т шалгарахаар боллоо.

    Бразил 3:0 Шотланд

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    С хэсэгт Бразил Шотландыг төвөггүйхэн 3:0-ээр хожлоо. Винисиус Жуниор тоглолтын 7 дахь минутад эхний гоолыг оруулж, эхний үеийн нэмэлт цагийн 45+3 дахь минутад дахин гоол оруулж, дубль хийв. Харин 60 дахь минутад Матеус Кунья гурав дахь гоолыг оруулснаар эцсийн цэгийг тавьж, Бразилын шигшээ баг ДАШТ-ий С хэсгийг тэргүүлж, ДАШТ-ий шигшээ 32-т шалгархаар боллоо.

    Марокко 4:2 Хаити

    ДАШТ-2026: Мексик хэсгээ төгс тэргүүлж, Бразил, Марокко шигшээ 32-т шалгарлаа

    Марокко болон Хаитигийн тоглолт хамгийн олон гоолтой нь байлаа. Гайти 10 дахь минутад Ленни Жозефийн цохисон бөмбөгийг Яссин Буну өөрийн хаалганд гоол оруулж, тэргүүлж эхэлсэн ч 39 дэх минутад Ашраф Хакими тэнцүүлэв. Удалгүй Хаитигийн Вильсон Исидор 43 дахь минутад гоол оруулсан ч Исмаэль Сайбари 45+1 дэх минутад гоол оруулж, эхний хагас тэнцүү өндөрлөв. Хоёрдугаар үед Марокко илүүрхэж, 78 дахь минутад Суфиан Рахими, 89 дэх минутад Яссин нар гоолдсоноор 4:2-ын харьцаатайгаар ялалт байгуулж, хэсгээс хоёрдугаар байраар шигшээ 32-т шалгарлаа. 


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.