MSports logo
“МИЛУОКИ БАКС” БАГИЙН “КРЕМ СИТИ” ӨМСГӨЛИЙГ “NBA”-Н ЗҮГЭЭС ХОРИГЛОЖЭЭ
  • А
    Админ

    11 сарын 17

  • “МИЛУОКИ БАКС” БАГИЙН “КРЕМ СИТИ” ӨМСГӨЛИЙГ “NBA”-Н ЗҮГЭЭС ХОРИГЛОЖЭЭ

    Танилцуулагдсан цагаасаа эхлэн “Баксын” хөгжөөн дэмжигчдийн хамгийн дуртай өмсгөл нь болж байсан “Милуоки Бакс” багийн “Крем Сити” өмсгөлийг “NBA”-н тоглолтод дахин өмсөхийг хориглосон байна.

    Бакс багийн маркетингийн албаны захирал Дастин Госей өөрийн “Твиттер” хуудаснаа: "Бид “Крем Сити” өмсгөлийг дахин өмсөх боломжгүй” хэмээн нийтэлжээ. Мөн “UniWatch”-д өгсөн ярилцлагадаа “Бакс” дахин “Крем Сити өмсгөлөө өмсөх боломжгүй. Учир нь энэхүү өмсгөлийн өнгө, сагсан бөмбөгийн шалны өнгөтэй маш адилхан учир телевизийн дижитал сурталчилгаанд саад болж байна” хэмээн ярьжээ. Энэхүү асуудлыг анх 2019-20 оны “Баблийн” үеэр анзаарсан байна. Тухайн үед бүх баг нэг талбай дээр тоглож байгаа учир, талбайн нэрийг дижиталаар оруулж, энэ нь “Крем Сити” өмсгөлтэй тоглох үед асуудал болж байжээ. Ийм учраас “Крем Сити” өмсгөлтэй тоглох нь цаг агаарын хөтлөгч ногоон цамц өмсөхтэй адил хэмээн тайлбарлажээ.

    Улмаар “NBA” болон хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс багуудыг “Крем” өнгийг өмсгөлдөө оруулахыг хориглосон байна. “Милуаки Баксын” удирдлагууд энэ асуудлыг технологийн талаас нь шийдэж болно гэж найдаж байгаа аж. “Найки” компанийн хамтын ажиллагааны хүрээнд 2017-18 оны улирлаас хойш жил бүр “NBA”-н 30 багийн “Сити эдишион” буюу төрлөх хотынх нь өнгө төрхийг илэрхийлсэн өмсгөлүүдийг танилцуулдаг болсон. Энэхүү төслийн хүрээнд 2017 оноос Милуоки хотын 19 дүгээр зууны барилга архитекторын өнгө төрхийг агуулсан “Крем Сити” өмсгөлийг гаргасан билээ.  “Крем Сити” өмсгөл нь хамгийн өндөр борлуулалттай “Сити эдишион” өмсгөлүүдийн нэг байсан юм.

    Э.Мандалбаяр