MSports logo
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ТҮҮХЭНД ДЭХ “ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭРҮҮД” ПАРТ-2
  • А
    Админ

    11 сарын 18

  • ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ТҮҮХЭНД ДЭХ “ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭРҮҮД” ПАРТ-2

    3.  Камерун 1:0 Аргентин   “Итали 1990”

    1990 оны Итали улсад зохиогдсон “Хөлбөмбөгийн ДАШТ” бол 20 дугаар зууны шилдэг хөлбөмбөгч Диего Марадонагийн сүүлчийн бүжиг гэж хэлж болно. Хэдий Марадона 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч, тийм ч их хугацааг талбайд өнгөрүүлээгүй байдаг. Аргентины шигшээ тус дэлхийн аваргын “B” хэсэгт Камерун, Румын, Зөвлөлтийн багуудтай хамт багтаж нээлтийн тоглолтоо хэсгийн хамгийн сул өрсөлдөгч гэж таамаглаж байсан Камеруны эсрэг хийхээр болсон юм. Камерун тухайн үед ДАШТ-д орж байгаа анхны  Сахарын өмнөд хэсгийн Африк тивийн баг болж байсан. Тоглолт таамгийн дагуу Аргентины довтолгоо давамгайлж эхэлсэн ч, Камерун амаргүй өрсөлдөгчид гэдгээ харуулан хэд хэдэн аюултай довтолгоог хийгээд амжсан юм. Аргентин хэдий олон аюултай довтолгоо хийж байсан ч эхний хагаст гоол оруулж чадалгүй дуусгасан. Тоглолтын 2 дугаар хагас эхэлж, 61 дэх минутад Камеруны хагас хамгаалагч Андре Кана-Бийик, Аргентин довтлогч Клаудио Канихиа дээр алдаа гаргаснаар, улаан хуудас авч талбайг чөлөөлж Аргентин хожих магадлалыг бүр өндөр болсон юм. Гэвч тус үйл явдлаас хэдхэн минутын дараа 10-уулаа үлдээд байсан Камерун чөлөөт цохилт гүйцэтгэхээр болж, улмаар чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг довтлогч Омам-Биик мөргөж гоолдсон билээ. Хэдий 88 дахь минутад Камеруны хамгаалагч Бенжамин Массинг мөн улаан хуудас авч, 9-үүлээ талбайд үлдсэн ч, тоглолтын үр дүн өөрчлөгдөөгүй юм.  Тухайн жилдээ Камерун 2 хожил, 1 хожигдолтой хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарч байсан түүхтэй.

    4.  Сенегал 1:0 Франц   “Япон, Солонгос 2002”

    2002 оны ДАШТ-ний “В” хэсэгт өмнөх Дэлхийн аваргууд болох Франц, анхны “Алтан дагинын эзэд болох Уругвай, хүчирхэг Дани улсууд багтаж, хүмүүс “В” хэсгийг үхлийн хэсэг хэмээн нэрлэж байсан. Хүмүүсийн анхаарлыг татаагүй ганц баг байсан нь анхны ДАШТ-дээ оролцож байгаа Сенегалын баг байлаа. Тьерри Анри, Патрик Вьеира, Лилиан Турам зэрэг оддоос бүрдсэн Аваргаа хамгаалагчид нээлтийн тоглолтод, “Алтан дагиныг” анх удаа дэргэдээс нь харж байгаа Сенегалтай тоглохоор оноолт таарсан байлаа. Тоглолтын эхлэхээс өмнө хөлбөмбөг мэддэггүй хүнээс асуусан ч Франц хожно гэж хэлэх байсан байх. Гэхдээ энэ тоглолтын цаана Францад 300 жил колоничлогдсон Сенегалчууд хариугаа авахаар талбайд гарч ирсэн юм. Тэд ч зорилгодоо хүрч үндсэн цагт аваргуудыг 1:0-ээр ялж байжээ. Улмаар “В” хэсгээс хасагдах шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай Франц, Уругвай улсын багууд хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан. Харин Сенегал тэмцээний хасагдах шатны эхний тойрогт Шведийг хожиж шөвгийн наймд шалгарсан анхны Африк тивийн баг болсон билээ.

    Хөлбөмбөгийн их баяр цэнгэл анх удаа Ази тивд зохиогдсон, Аваргууд хэсгийн шатнаас мултарсан гээд хамгийн дуулиан, шуугиантай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг ялт ч үгүй Япон, Солонгост зохиогдсон 2002 оны Дэлхийн аварга юм.

     

    Э.Мандалбаяр