MSports logo
ПАРИС 2024: Өнөөдөр Парисын татамид Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: Өнөөдөр Парисын татамид Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана

    Өнөөдөр жүдо бөхийн +100 кг-ын жинд удам дамжсан жүдоч О.Цэцэнцэнгэл 16:00 цагаас барилдана. 2021-2023 онд зохиогдсон гурван ч Гранд Сламд түрүүлж, 2022-2024 оны ДАШТ-нд 9-р байранд шалгарч байсан О.Цэцэнцэнгэл үеийн тамирчин Германы жүдоч Эрик Абрамовтой эхний шатанд учраа таарсан.

    Цэцэнцэнгэлийн аав Одхүү нь 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод оролцож байсан туршлагатай бөх ба Монгол улсын Начин цолтой. Цэцэнцэнгэл ч мөн ялгаагүй 2022 оны тэгш ойт баяр наадмаар Улсын Начин цол хүртэж, аавынхаа шийрийг хатаах бөх гэдгээ батлан харуулсан. Түүний жүдо бөхийн замнал 14 настайгаас нь эхэлсэн ба Азийн залуучуудын АШТ-ий хүрэл, Залуучуудын Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий алт хүртэж, өдгөө Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

    ПАРИС 2024: Өнөөдөр Парисын татамид Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана

    Өнгөрсөн жилийн Жүдо бөхийн ДАШТ-д домогт жүдоч Тедди Ренертэй учраа таарч бараг л ялангаа алдаж байсан.

    Өнөөдөр тэмцээний С хэсэгт Германы жүдоч Эрик Абрамовтой барилдана. Абрамов нь Олимп, Дэлхийн медальгүй ч Их дуулга тэмцээнүүдэд 4 хүрэл, 1 мөнгөн медальт тамирчин юм. Хэрвээ эхний шатаа амжилттай давбал түүнийг Тажикистан улсын тамирчин Темур Рахимов хүлээж байна.