MSports logo
МАЛИГИЙН ТОГЛОГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ҮЕЭР ЗОДОЛДСОНДОО УУЧЛАЛТ ГУЙЛАА
  • А
    Админ

    9 сарын 28

  • МАЛИГИЙН ТОГЛОГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ҮЕЭР ЗОДОЛДСОНДОО УУЧЛАЛТ ГУЙЛАА

    Австралийн Сидней хотод болж байгаа сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хожигдсоныхоо дараа Мали улсын хоёр багийн анд тоглолтын дараа хоорондоо гар зөрүүлсэн, тэд хожигдолын бухимдалдаа энэ үйлдлээ буруутгаж, уучлалт гуйсан байна. ДАШТ-д Сербийн багт хожигдсоны дараа тоглогчид бие биетэйгээ нударга зөрүүлж буй бичлэгийн дараа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны зүгээс мөрдөн байцаалт явуулжээ. Салиматоу Курума, Камите Элизабет Дабоу нарын хоорондох маргаан хэвлэлийн бүсэд Сербийн Саса Кадотой хийсэн тоглолтын дараа ярилцлага өгөх үеэр гарч, Сербийн мэдээллийн камерт бичигджээ. Тоглогч Курума нь Мали улсын нийслэл Бамако хотод төвтэй “Stade Malien” хэмээх мэргэжлийн багтай гэрээ байгуулан тоглодог бол Дабоу “Доринти Баскет”-ийн төвд тоглодог байна. "Бид хожигдсондоо сэтгэл дундуур байсан, гаргасан үйлдэлдээ сагсан бөмбөгийн ертөнц, FIBA, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдаас уучлалт гуйхаар энд ирлээ. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан үйл явдалд уучлалт гуйхаар ирлээ. Энэ нь бидний зорилго биш байсан." гэжээ.  FIBA хориг арга хэмжээ авах эсэхээ хэлэлцэж байх үед Мали улсын дасгалжуулагч Хоакин Бризуэла Каррион энэхүү хоёр тоглогчийг орхих бодолгүй байгаагаа мэдэгджээ.  "Манай хоёр гол тоглогч маргаан гаргасан нь харамсалтай хэрэг байсан ч тэд сагсан бөмбөг тоглохыг хүсч байсан. Бид илүү өндөр түвшинд тоглохыг хүсч байсан, тэд өнөөдөр үүнийг харуулсан." гэсэн байна. Хэсгийн таван тоглолтод бүгдэд нь хожигдсон хоёрхон багийн нэг болох Мали шөвгийн наймд шалгарч чадаагүй тул ямар нэгэн хориг арга хэмжээ авах нь тэдний ДАШТ дэх амжилтанд нөлөөлөхгүй юм.

    Н.Бэлгүүн