MSports logo
Феррари энэ жилийн өрсөлдөөнд SF-24 нэртэй цоо шинэ загварын автомашинаар оролцоно
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 14

  • Феррари энэ жилийн өрсөлдөөнд SF-24 нэртэй цоо шинэ загварын автомашинаар оролцоно

    Дэлхийн хамгийн хурдан хүлгүүдийн нэг Феррари SF-24 нэртэй шинэ загварын автомашинаа өчигдөр танилцууллаа. Тус төмөр хүлэг нь өмнөх жилүүдийн өнгөний загвараа алдаагүй, компанийн алдартай логоны дэвсгэр өнгө болох улаан, цагаан, шар өнгийг оруулж, хар өнгийн сүүдрийг дагалдуулан оруулсан байна. Феррари SF-24 загвар нь өнгөрсөн жилийн Red Bull-ын үзүүлсэн амжилтаа бататгах болно хэмээн зохион бүтээгчид үзэж байна. Бүтээсэн багийн зүгээс F1-ийн жолооч Карлос Сайнц, Чарльз Леклерк нарыг сүүлийн хэдэн уралдааны үеэр жолооч нарын бүхээгт байсан эерэг мэдрэмжийг хадгалан үлдээж, жолоодоход хялбар илүү таатай мэдрэмж төрүүлэх машин бүтээхийг хүссэн талаараа мэдэгдэв. 

    Феррари энэ жилийн өрсөлдөөнд SF-24 нэртэй цоо шинэ загварын автомашинаар оролцоно

    Техникийн захирал Энрико Кардиле "SF-24-ийн тусламжтайгаар бид цоо шинэ платформыг бий болгохыг хүсэж байна. Бидний эхлэлийн цэг өнгөрсөн жил байсан бол энэ жил машины бүх хэсгийг шинэчлэн боловсруулсан. Манай баг мягмар гарагт Италийн Фиораногийн туршилтын тойрогт шинэ загвар маань анхнхы гараагаа хийнэ" гэж ээ. Феррари шинэ улирлын өмнө Дэлхийн долоон удаагийн аварга Льюис Хэмилтонтой 2025 хүртэл гэрээ хийж, гарын үсэг зурсан нь шуугиан тариад байсан бол одоо цоо шинэ загварын машиныг алдарт нисгэгч Хэмилтон унахаар болж байна.