2001 оны 4-р сарын 16-нд Дархан хотод төрж, Улаанбаатар хотод өссөн. Ам бүл зургуулаа, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Гэр бүлд болон ойрын хамаатанд спортын хүн ерөөсөө ч байхгүй. 7 наснаасаа эхлэн гимнастикаар хичээллэж эхэлсэн болохоор тэр үеэс л эхлэн Олимпод оролцдог алдартай тамирчин болно гэж боддог байсан.
Уран сайхны гимнастикаар 7 настайгаасаа хойш хичээллэсэн. Анх зурагтаар гимнастикийн тэмцээн үзээд аав, ээждээ би ийм болмоор байна гэж хэлсэн. Жоохон байхдаа гэртээ их бүжиглэх дуртай хүүхэд байсан. Мэргэжлийн тамирчин болоход нөлөөлсөн зүйл гэвэл ямар ч үггүйгээр өөрийн дотоод мэдрэмжийг хүмүүст мэдрүүлэх тэр мэдрэмж маш гоё байсан. Харагдах гоо үзэмжийн хувьд ч маш гоё байсан болохоор уран сайхны гимнастикийн мэргэжлийн тамирчин байх замналыг сонгосон.
Чөлөөт цагаараа ууланд, салхинд гарах дуртай. Гоё Кофе шопод кофе ууж, ном уншиж тайван байх мөн дуртай. Өөр сонирхдог спортын төрөл гэвэл би хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын спортын дээд лигийн тэмцээнүүдийг сонирхож үздэг. Багийн спортуудыг үзэх дуртай.
Олны танил хүмүүсээс крашладаг хүн гэвэл Юүтүбер Түшиг ах. Гадаадаас гэвэл уран гулгалтын тамирчин Юүзүрү Ханюу.
Эрэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж байх байсан бол хамгийн түрүүнд бэлтгэлээ л хийж үзнэ дээ. Илүү булчинлаг болохоор юм хийхэд хөнгөн амар байдаг болов уу гэж дандаа боддог ккк
“I origins” гэдэг кинонд маш их дуртай. Гүнзгий утга агуулгатай болохоор үзэх бүртээ шинэ зүйл анзаарч бас хайрлаж үздэг. Хамтлаг гэвэл бага байхдаа Киви хамтлагийг өдөр, шөнөгүй сонсдог байлаа. Тэр үед тийм гоё эмэгтэйлэг гоё эгч болно оо гэж боддог байсан кк. Одоо ч өдөрт 1 удаа Кивигээ сонсдог доо.
Уран сайхны гимнастикийн ДАШТ-д эрхээ авч оролцсон Монголын анхны болон одоохондоо цорын ганц тамирчин. Улсын 7 удаагийн аварга. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний 1 мөнгө , 4 хүрэл медальтай.
Найз залуу байхгүй ээ. Эрэгтэй хүний биеэ даасан тодорхой шийдвэр гаргаад түүнийхээ төлөө бодит үйлдэл хийж байгаа, урдах зүйлээ маш сайн хийдэг даруу занд л дуртай даа.
Хүний бодлыг уншиж үзэх боломж байсан бол крашилдаг залуугийнхаа бодлыг уншина аа. Намайг сонирхоод байна уу, үгүй юу гэдгийг нь мэдчихвэл яг хичээх үү, болих уу гэдгээ шийдэх гээд байна.
Сэтгэлээр унасан үедээ ер нь гараад гүйчихээр хамаг бодол хөнгөрөөд ирдэг. Амьдрал ямар энгийн билээ дээ бүх зүйлийг тийм сериозны биш шүү дээ гэдгийг мэдрүүлдэг болохоор гүйх л дуртай.