MSports logo
ЛОРЕТТ ЧАРПИГЫН ӨВДӨГНИЙ ЧАГТАН ШӨРМӨС(ACL) УРАГДЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 4

  • ЛОРЕТТ ЧАРПИГЫН ӨВДӨГНИЙ ЧАГТАН ШӨРМӨС(ACL) УРАГДЖЭЭ

    Долоо хоногийн өмнө Европын аварга шалгаруулах Мюнхэн 2022 тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Францын  “Турниктэй гимнастик”-ийн залуу од Лоретт Чарпигийн өвдөгний чагтан холбоос шөрмөс урагдсан байна. Тэрбээр тус тэмцээний финалын үзүүлбэрээ үзүүлээд газардах үедээ чагтан шөрмөсөө тасалсан байна. Тэмцээний дараа ярилцлага өгөхдөө таяггүй алхаж байсан ч өвдөгнийхөө талаар ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Лоретт Чарпи нь өнгөрөгч онд Toкио- 2020 олимпод оролцох эрэхээ авч байсан ч чагтан шөрмөсний бэртлийн улмаас олимпын наадамд оролцож чадалгүй өнжиж байсан билээ. Өдгөө 20 настай залуу тамирчин Лоретт Чарпи энэ оны эхэнд  бэртлээсээ эргэн ирж тэмцээнүүдэд өрсөлдөөд удаагүй байсан бөгөөд чагтан шөрмөс нь 17 сарын хугацаанд дахь удаагаа тасарч байгаа нь энэ юм.  Лоретт энэ талаараа “Хоёрдох удаагаа миний чагтан шөрмөс тасарлаа. Ийм зүйл ахиад л тохиолдлоо. Сэтгэл санаа хоосорсон юм шиг санагдаж байна. Би ийм мэдээ дуулгахыг үнэхээр хүсээгүй, бас бэртлээс салах тийм амар зүйл биш байна” гэж өөрийн Instagram хуудсандаа нийтэлжээ.

    Э.Мандалбаяр