Өнөөдөр Нью Орлеанс Пеликанс багт шинээр ирсэн хамгаалагч Дежоунте Муррэй улирлын нээлтийн тоглолтын дөрөвдүгээр үед зүүн гараа хүнд гэмтээсэн бөгөөд түүний хэзээ эргэж тодорхойгүй гэжээ. Чикаго Буллс багийн эсрэг тэд 123:111-ээр хожсон ч багийн хувьд том хохирол амслаа. Бэртэхээ өмнө 30 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 14 оноо, 10 дамжуулалт, 8 самбар буюу трипл дабл бараг л гүйцэтгэж байсан юм. Тоглолтын дараа хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөөгүй бөгөөд маргааш дүрс оношилгоонд орохоор болжээ.
Пеликансын шинэ цэрэг Муррэй зүүн гараа хугалжээ
Ө
Өсөхбаяр
10 сарын 24
Пеликансын хамгаалагч Си Жэй Макколлум "Түүний гэмтэл битгий удаан үргэлжлээсэй хэмээн найдаж байна. Тэр дөрөвдүгээр үед над руу хараад гар нь тааруу байна гэж хэлсэн. Гэхээ зүгээр юм шиг. Үргэлжлүүлэн тоглосон. Өвдөж буйгаа мэдэж байсан ч ялалт байгуулахын тулд тэмцэж, үнэхээр сайн тоглосон.” гэжээ.
2024-25 оны улиралд Зион Уилльамсоныг эргэж иртэл Муррэй дээр ирэх ачаалал өндөр байсан нь ойлгомжтой. Гэвч тэрбээр анхны тоглолтод хүнд бэртэл авсан нь Нью Орлеанс Пеликанс багийн хувьд хүнд цохилт болоод байна.