MSports logo
МУГТ Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн АШТ энэ сарын 28,29-ний өдрүүдэд зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 24

  • МУГТ Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн АШТ энэ сарын 28,29-ний өдрүүдэд зохиогдоно

    Дэлхийн жүдо бөхийн өдөрт зориулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээн 10-р сарын 28, 29-ний өдрүүдэд Монголын спортын төв ордны Жүдо бөхийн танхимд зохиогдоно.

    Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхий даяар “ОЛОН УЛСЫН ЖҮДО БӨХ”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил Олон улсын Жүдо бөхийн холбооноос “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриаг дэвшүүлэн тэмдэглэж байгаа бөгөөд Монголын Жүдо бөхийн холбоо энэхүү өдөрт зориулан насанд хүрэгчдийн тэмцээнийг зохион байгуулж байна. 

    МУГТ Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн АШТ энэ сарын 28,29-ний өдрүүдэд зохиогдоно

    Олимп, дэлхийн аварга болон Гранд слам, Гран при тэмцээнүүдийн медальтай чансаа өндөр тамирчид бүгд оролцохоос гадна 16-гаас дээш насны өсвөр, залуучуудын шилдэг тамирчид ширүүн өрсөлдөөн үзүүлэхэд бэлэн болжээ. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид 11 дүгээр сард зохиогдох “ТОП 6” тэмцээнд оролцох эрхээ авах юм.

    Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангиллаар шилдгүүдээ шалгаруулна.

    МУГТ Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн АШТ энэ сарын 28,29-ний өдрүүдэд зохиогдоно