2025 оны 7 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой, баруун бүсийн наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна.
Увс аймаг баруун бүс-2025 наадмын хүчит 256 бөхийн барилдаанд
Увс аймгийн харьяа Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга С.Мөнхбат,
Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга нар зодоглох бол Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар зодоглохгүй хэмээн мэдэгдсэн билээ.