Зуны олимпын 33 дахь удаагийн олимпын наадамд чансаагаар Монгол улсаас эмэгтэй 5 жинд, эрэгтэй 5 жинд оролцохоор болсон тухай Монголын Жүдо Бөхийн холбооноос мэдээллээ.
Тодруулбал : Олимпын ранкаар
Эрэгтэй:
60 кг – Э.Ариунболд
66 кг – Ё. Басхүү, Б.Эрхэмбаяр
/Олимпын наадамд жин тус бүрт улсаа төлөөлөн нэг тамирчин өрсөлдөх тул 66 кг-д чансаагаар дээгүүрт бичигдсэн Монголын хоёр тамирчны нэг нь Парисыг зорих учиртай. Монголын Жүдо бөхийн холбоо хоёр тамирны хэн олимпыг зорих вэ гэдгийг шийдвэрийг гаргах ба шийдвэр ойрын өдрүүдэд гарна гэдгийг мэдэгдэв/
73 кг – Б.Эрдэнэбаяр
/Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болжээ. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаярыг улсаа төлөөлөн Парисын олимпод оролцох хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбооноос гаргаад байна.
-100 кг - Б.Гончигсүрэн
+100 кг - О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
-48 кг - Б.Баасанхүү
-52кг – Л.Сосорбарам
-57кг – Л.Энхрийлэн
-78 кг - О.Хүслэн
+78 кг - А.Адъяасүрэн
Манай жүдочид 1972 оны Мюнхений наадмаас эхлэн хүн төрөлхтний эв нэгдэл олимпын наадамд хүч үзэж эхэлсэн. Түүхэндээ жүдо бөхийн төрөлд 1 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байдаг.