Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-АТА хотод 08-р сарын 21-26-ны хооронд зохион байгуулагдсан гир өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын тамирчид нийтдээ 5 алтан медаль хүртжээ. Дэлхийн 36 орны 900 гаруй тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас 4 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 8 тамирчин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн нь залуучууд, U23, насанд хүрэгчид, ахмад гэх мэт бүх насны хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн ангиллаар зохиогдов.
ОХУ-ын Костома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хос алтан медаль хүртсэн ба “Мэргэжлийн” төрөлд Монгол улсын түүхэнд анх удаа хүрэл медалийн эзэн боллоо.