3. Бадминтон
10:00 цагаас хосын төрөлд Б.Хулангоо, Б.Даваасүрэн нар Казакстаны багт 0-2
12:40 минутаас хосын төрөлд Д.Хэрлэн, М.Золзаяа нар Непалийн багт 0-2
14:00 цагаас эрэгтэйхосын төрөлд Б.Хувьтөгөлдөр, Ж.Гэрэлсүх нар БНХАУ-ын багт 0-2
14:40 минутаас эрэгтэй хосын төрөлд О.Энхбат, Э.Эрдэнэбаяр нар Пакистан багт 0-2 харьцаатай тус тус ялагдал хүлээлээ.
4. Шатар
15:00 Эрэгтэй багийн төрөл дөрөвдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж өнөөдөр Киргизстан улсын багтай таарсан ба гурав ялагдаж нэг тэнцэн 0.5 оноо цуглууллаа. Улмаар манай шатрын Их мастерууд болох Ц.Батчулуун, С.Ган-Эрдэнэ, Г.Мөнхжаргал, С.Билгүүн, Г.Амартүвшин нар нийлбэр дүнгээр 8 оноо цуглуулаад байна.
15:00 Эмэгтэй багийн төрөл дөрөвдүгээр тойргийн тоглолтууд мөн явагдаж
Б.Баярмаа, Б.Алтантуяа, А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар АНЭУ-ын тамирчидтай өрсөлдөн 3 ялалт, нэг тэнцээтэйгээр 3.5 оноо цуглууллаа улмаар 8.5 манай баг нийтдээ 8.5 оноо цуглуулаад байна. Маргааш 5-р тойргын тоглолтууд 15:00 цагаас эхэлнэ.
5. Байт харваа
09:00 Рекурв холимог багийн төрөлд Индонезийн эсрэг 1-5 харьцаатай
09:00 Компоунд холимог багийн төрөлд БНСУ-ын эсрэг 145-155 харьцаатай
10:00 Компоунд эмэгтэй багийн төрөлд Вьетнамын эсрэг 205-228 харьцаатай
10:00 Компоунд эрэгтэй багийн төрөлд Тайваны эсрэг 212-232 харьцаатай
11:00 Рекурв эмэгтэй багийн төрөлд Японы эсрэг 0-6 харьцаатай ялагдал хүлээлсэн бол 11:10 цагаас Рекурв төрөлд эрэгтэйчүүдийн шигшээ баг эзэн орон БНХАУ-ын эсрэг тоглож 5:1 харьцаатай ялалт байгуулан шигшээ наймд шалгарлаа. Манай баг хагас шигшээд шалгарахын төлөө 10-р сарын 06-нд Энэтхэгийн багтай тоглохоор учраа таарчээ.
Үргэлжлээд эрэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд Г.Шандан Саудын Арабын тамирчинд ганцхан оноогоор буюу 140-141 харьцаатай ялагдлаа. Мөн тус төрөлд П.Жамьянгомбо Шри Ланка улсын тамирчинд хоёрхон оноогоор буюу 137-139 харьцаатай ялагдал хүлээлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Батдулам Сингапурын тамирчинд 136-143 харьцаатай, С.Мөнх-Эрдэнэ БНСУ-ын тамирчинд 123-143 харьцаатай тус тус ялагджээ.
Харин 15:25 цагаас Рекурв төрлийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонбол Ливаны тамирчинг 6-0 харьцаатай, Ж. Гантөгс Пакистаны тамирчин 6-2 харьцаатай ялалт эхний тойргын ялалтаа авлаа.
16:15 цагаас Рекурв төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ө.Халиун Йорданы тамирчинтай өрсөлдөж 6:4 харьцаатай ялалт байгуулан эхний шатаа давлаа. Маргааш 08:40 цагаас байт харвааны тэмцээнүүд үргэлжлэн явагдана.