MSports logo
🇲🇳 🇲🇳 🇲🇳 Пара хөнгөн атлетикийн түүхэнд АНХНЫ ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн ОУХМ ЦЭГМИДИЙН БАНТУЛГА 🥈
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 2

  • Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) ангилалд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, манай тамирчдын медалийн тоог ахиуллаа. Энэхүү амжилт нь Монголын пара хөнгөн атлетик түүхэнд үзүүлж байгаагүй дээд амжилт бөгөөд "Рио - 2016" паралимпын наадамд эмэгтэйчүүдийн F57 ангилалын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г. Цогтгэрэл V байр эзэлж, Азийн рекордыг 2 удаа шинэчлэж байв. Тэрээр Ханжоу Азийн наадамд өөрийн тогтоосон Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Одоогийн байдлаар Паралимпд манай тамирчид 1 алт 2 мөнгөн медальтай амжилттай үргэлжилж байна. Бөөрөнцөг шидэлтийн Монгол улсын дээд амжилт 09.77 байсныг 11.09 болгон ахиуллаа.

    Дэлгэрэнгүй