Монголын жюү жицүгийн холбооны тамирчдын энэ оны олон улсын тэмцээний салхийг хагалж Токиогийн их дуулга тэмцээнд Б.Цагаанбилэг алт, Б.Наранхишиг мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний -55 кг-ийн жинд Монгол улсын хоёр тамирчин хоорондоо таарч аваргын төлөө өрсөлдсөн юм. Улмаар "Ralph Gracie" академийн тамирчин Б.Цагаанбилэг аваргаар шалгарлаа.
Жюү жицүгийн охид Токиогийн их дуулга тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ
Б
Бэлгүүн
1 сарын 15


Мөн тус тэмцээний мастерс ангиллын эрэгтэйчүүдийн цэнхэр -94 кг-ийн жинд Г.Отгонбаатар алт, бор бүсний -120 кг-ийн жинд Х.Итгэл мөнгөн медаль тус тус хүртлээ.