MSports logo
Н.Өсөхбаяраас S1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсэн байж болзошгүй байна.
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 1

  • Н.Өсөхбаяраас S1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсэн байж болзошгүй байна.

    Үндэсний их баяр наадмын салбар хороо, Додингийн эсрэг үндэсний байгуулга хамтран үндэсний их баяр наадамд үзүүрэж улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэн.

    Сосорбармын Шижирбат: Өсөхбаяраас S 1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсээн. Германы лабортори ВАДА руугаа тайлангаа явуулдаг гэдгийг дахин дахин хэлээд байгаа шүү. 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ. Хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ, хоног цикльдээ алдаал азаартдаг. Сүүлийн 2 жил цагдаа тагнуул АТГ-ийн ажилтнууд дүрмийн дагуу сургалтанд сууж наадмын допингийн шинжилгээг хянадаг болсоон. Хяналтгүй байсан он жилүүдийн асуудлуудыг яриад ч нэмэргүй болсоон. Наадмын өмнө явцын шинжилгээнээс 10аад сумын заануудаас илэрсэн. Одоо төрийн ордонд холбогдох байгууллагууд нь ороод УИХ-н гишүүд ороод хаалттайгаар допингийн сонсгол хийеээ. Нээлттэй хийвэл худлаа яриад жүжиглэх учраас хаалттай хийе, цаашдаа ямар өөрчлөлтүүд хийхүү гэдгээ ярилцяаа. Монада ажлаа хийж чадахгүй байна, ямар бодисууд илэрсэнийг зарлах хугацаа нь болчоод байхад зориуд гацааж байна, хөндлөнгийн нөлөө ороод байвал яахуу. Үр дүнгийн удирдлагын багаа зөв бүрдүүлээд алдаагүй байх ёстой байтал энэ баг нь шийдвэрээ гаргаж чадахгүй гацчихсан. Энэ багт нь наадмын комиссын Давааням, Жамьянхүү, Монадагийн Зүчи гэсэн 3 хүн байна. Дүрмээ мэдэхгүй өөрсдөө дүрмээ зөрчөөд байдаг. Энэ 3 хүн гурвуулаа Үр дүнгийн удирдлагын багт байх ёсгүйээ. Зүчи нь Монадагийн ажилтан бөгөөд шинжилгээ авах үйл ажиллагаанд ордог, Монадагийн ажилтан бөгөөд шинжилгээнд орсон хүн Үр дүнгийн удирдлагын багт ордоггүй юмаа. Наадмын комисст байгаа хүмүүс бас Үр дүнгийн удирдлагын багт ордоггүй юмаа. Допингийн эсрэг дүрмийн 8.2, 8.4, 8.6гийн заалтуудаа уншаа. Одоо шаардлага хангасан хүмүүсийг Үр дүнгийн удирдлагын багт томилоод шийдвэрийг нь гаргуулах ёстой.

    Н.Өсөхбаяраас S1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсэн байж болзошгүй байна.

    Тэгвэл Н.Өсөхбаяраас S1 ангилалын бүх цаг үед хориотой стеройд илэрсэн байж болзошгүй байна.

    S1 ангилалын хориотой бүх цаг үеийн стероидууд (WADA-ийн ангиллаар)

    S1: Анаболик агентууд (Anabolic Agents)

    Эдгээр нь булчингийн өсөлт, хүч нэмэгдүүлэх зорилготой хэрэглэгддэг бөгөөд бүх цаг үед, бүх төрөлд

    (тэмцээний үе болон тэмцээнээс гадуур) хориглоддог.

    S1.1: Анаболик андроген стероидууд (AAS) “a” болон “b” гэж ангилдаг.

    a) Байгалийн болон тэдгээртэй төстэй бодисууд (эндоген болон тэдгээрийн аналогууд):

    (Бие махбод өөрөө үйлдвэрлэдэг ч гадаад бодисоор хэрэглэвэл хориотой)

    b) Синтетик аналогууд (экзоген AAS):

    (Бие махбодоос үүсдэггүй, лабораторид гарган авсан)