MSports logo
Уурхайчид, Гарьд, Apes багууд дээд лигийг тэргүүлж байна
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 2

  • Уурхайчид, Гарьд, Apes багууд дээд лигийг тэргүүлж байна

    Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн үндсэн багууд дээр Хөгжлийн лигийн багууд бүрэлдэхүүнээ туршлагатай тоглогчдоор сэлбэн нэгдсэн гэхчлэн энэ улирлын хувьд өрсөлдөөн ширүүсч, олон тамирчид өөрсдийн чанар чансааг шахуу бэлтгэл, тоглолтын хуваарьт харуулсаар байгаа билээ. Одоогийн байдлаар дээд лигийн улирлын эхний хагас өндөрлөж, лигийг тэргүүлэгч багууд тодорхой харагдах болсон гэж хэлж болно. Энэ улиралд багууд хооронд тоглогчдийн солилцоо наймаа их явагдсан дээр легионер тоглогчдоо нүдээ олон сонгосон багуудын хувьд ч амжилт нь нүдэн дээр ил явна. 

    Уурхайчид, Гарьд, Apes багууд дээд лигийг тэргүүлж байна

    Аваргаа хамгаалагч Уурхайчид энэ улиралд олон сорилттой тулгарч байна. Өнгөрсөн улиралд дардан замыг туулж, дийлдэшгүй хэмээн нэрлэгдэж төвөггүйхэн аваргаар тодорч байсан. Гэсэн ч энэ жил тэдэнтэй дүйцэхүйц өрсөлдөөнийг залуу шилдэг өрсөлдөөнийг үзүүлж буй “IHC Apes”, дээд лигийн түүхэнд ганхашгүй байр сууриа жил бүр хадгалдаг “Гарьд”, чимээгүй ч хөдөлмөрөөрөө үр дүнгээ харуулдаг “Металл”, үндсэн бүрэлдэхүүндээ шинэ цус, шинэ үе сэлбэсэн “Хүлэгүүд” гэхчлэн олон багууд аюул тарихад бэлэн байгаа учир энэ улирлын аварга баг хэн болох нь эрт таамаглагдах бус, эцэст нь тодрох нөхцөл байдалд байна. Аваргаа хамгаалагчдийн бас нэгэн муу мэдээ бол өнгөрсөн улирлын шилдэг легионер тоглогч Пендарвис Уиллиамс болон багийн хурдтай, дайчин тоглогч Г.Болор-Эрдэнэ нарыг бэртлийн улмаас тоглолтод оролцуулж чадахгүй болсон явдал. Он солигдох мөч ойртохтой зэрэгцэн олон үйл явдлууд өрнөсөөр Уурхайчид, Гарьд, Apes гэсэн гурван баг дээд лигийн хүснэгтийг тэргүүлж, 13-2 гэсэн амжилттайгаар шинэ оны босго давсан.

    Уурхайчид, Гарьд, Apes багууд дээд лигийг тэргүүлж байна

    Харин оны эхний тоглолтод Металл багийнхан гялалзаж, 2024 оныг хожлоор эхлүүлэв. Тэд Шарксыг 19 онооны илүүтэй хожиж, улирлын 11 дэх хожлоо авснаар, лигийн тэргүүлэгч 3 багийн араас нэхэж байна.  Шинэ оны эхний  тоглолтод Б.Сүхбат 24 оноо авсан бөгөөд лигийн тэргүүн тоглогчийн өрсөлдөөнд яригдаж байгаа нь түүнийг олны анхаарлын төвд оруулж байна. Багийн чухал тоглогч болсон Б.Сүхбат энэ улирлын "Тэргүүн тоглогч"-ийн чансааг тэргүүлж байгаа юм. Түүнтэй зэрэгцэн Apes-ийн М.Өлзий-Орших, Уурхайчдын О.Энхбаатар, Гарьдын О.Эрдэнэцогт, бууриа сэлбэсэн Т.Санчир нар нэрлэгдэж байна.

    Уурхайчид, Гарьд, Apes багууд дээд лигийг тэргүүлж байна