MSports logo
The International тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 16

  • The International тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ

    И-Спортын Dota2 төрлийн “The International” тэмцээн 13 дахь удаагаа Данийн Копенхаген хотод амжилттай зохиогдлоо. Тус тэмцээнд “Team Liquid” баг түрүүлсэн ба тэд финалд “Gaiming Gladiators” багийг 3-0 харьцаатай хожиж, энэ оны шилдэг багаар шалгарлаа.

    Team Liquid нь энэ тэмцээний аварга авах магадлалтай шилдэг багуудын нэг байсан ба Гранд финалд шалгарсанд олон фэнүүд баяртай байлаа. Гэсэн ч тэд энэ онд нэг ч ялж амжаагүй байсан Gaiming Gladiators багтай дахин учирсанд тус багийн сэтгэл зовниолтой байв. Гэсэн ч тэд шигшээ цувралд нэг ч алдаа гаргалгүй 3-0 гэсэн бахдам амжилт үзүүлж, энэ оны хамгийн шилдэг Dota 2 багаар шалгарлаа. Team Liquid баг нь олон улсын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.

    The International тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ

    TI-д түрүүлсэн Team Liquid аваргуудын Аежис өргөөд зогсохгүй 1.1 сая долларын шагналыг авсан бол Gaimin Gladiators 2-р байранд орж, 350,000 долларын шагнал хүртжээ. Тэмцээний туршид “Team Liquid” хамгийн хүчирхэг багуудын нэг байсан ч хэсгийн шатанд ганц удаа өмнөх аварга “Team Spirit”-д хожигдсон. Дараа нь тэд Xtreme Gaming, Cloud9, Gaimin Gladiators зэрэг тэмцээнд түрүүлэх боломжтой гэгдэж байсан томоохон багуудыг буулган авч, гайхалтай дээд амжилтыг үзүүллээ.