Монголын сагсан бөмбөгийн лигийн салшгүй нэг хэсэг бол Хасын Хүлэгүүд баг. Тогтвортой амжилт, багийнхаа ялалт, ялагдалтай цуг байдаг үнэнч хөгжөөн дэмжигчид, цаг, сэтгэл бүхий л зүйлээ багийнхаа амжилтын төлөө зориулдаг чадварлаг тоглогчид, сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө бат зогсдог удирдлага, хамт олонтой Хүлэгүүд сагсан бөмбөгийн ертөнцөд үлгэр дуурайлал үзүүлж чаддаг. Тус багийн 20 жилийн ой энэ жил тохиож, охид эмэгтэй дээд лигийн аваргаар шалгарч, ойн баяртаа том бэлэг барив.
Хүлэгүүд багийн 20 жилийн ойд охид лигт аваргаар шалгарч, бэлэг барилаа
2 сарын 19
Сагсан бөмбөгийн үе, үеийн шилдэг тоглогчдийг бэлтгэн төрүүлсээр байгаа Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан Хасын Хүлэгүүд багийн охид Улаанбаатар Амазонс багийг цувралд илүүрхсэнээр, аваргууд ялж аварга боллоо.
Б.Өнөрзаяа: "Мэргэлжийн сагсан бөмбөг тоглоод 10 гаруй жил болж байна. Дээд лигт хоёр дахь жилдээ тоглоод анх удаа аваргаар шалгарлаа. Хүлэгүүд багийнхаа 20 жилийн ой тохиож байгаа. Бид бүхэн Хөгжлийн лиг болон эмэгтэй, эрэгтэй багаараа дээд лигт аварга авъя, 3 багаараа аварга болцгооё гэж зорьсон. Эхний хоёр аварга маань тодорчихлоо. Одоо манай ах нар үлдчихлээ. Тэд нарыгаа дэмжих үлдлээ. Бид нар ямар ч байсан ажлаа маш сайн хийсэн. Бүгдэнд нь маш их баярлалаа"
Б.Цацрал: "Сэтгэгдэл маш өндөр байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Багийн хамт олон, багийн эмч, арын албаныхандаа баярлалаа. Энэ бол маш амаргүй аваргын цом байлаа"
Ө.Индра: "Ямартай ч сэтгэгдэл маш өндөр байна. Бид аваргаа авч чадлаа. Хасын Хүлэгүүдийг дэмжигчиддээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Багийнхнаараа бас маш их бахархаж байна. Багийнхандаа болон багшдаа маш баярлалаа, хайртай шүү."
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын Финалын MVP тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн тоглогч Кристина Кинг тодорсон юм. Тэрбээр энэ улирлын плэйоффт 19.6 оноо, 10.0 самбар, 1.5 бөмбөг таслалт дунджилсан байна.