Португал талбай дээрээ Данийн шишээ багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 6’ Португал торгуулийн цохилтын эрхийг авч C.Ronaldo гүйцэтгэсэн боловч Данийн багийн ахлагч K.Schmeichel зөв таан хааж чадав. Улмаар тоглолтын 38’ Португалийн булангийн цохилт B.Fernandes гүйцэтгэж Данийн шигшээ багийн тамирчин J.Andersen өөрийн хаалганд санамсаргүй гоолдсоноор эхний хагас өндөрлөв. 2-р хагас эхлээд 56’ Данийн шигшээ багийн C.Eriksen-ий булангаас өгсөн дамжуулалтаар R.Kristensen мөргөж гоол оруулснаар 1:1 болгон тэнцүүллээ.
Тоглолтын 72’ Португалийн багийн ахлагч C.Ronaldo гоол оруулж ахин тэргүүллийг авав. Ердөө 4’ дараа P.Dorgu-н дамжуулалтаар Данийн шигшээ багийн ахлагч C.Eriksen гоол оруулж 2:2 болгов. Гэсэн ч N.Mendes-н дамжуулалтаар сэлгээгээр орж ирсэн F.Trincao гоол оруулж 3:2 болгосноор нийлбэр дүн 3:3 болж тэнцсэнээр нэмэлт цаг сунгахаар болов. Нэмэлт цаг эхлээд удалгүй 91’ F.Trincao гоол оруулж тоог 4:2 болгов. Нэмэлт цагийн 115’ D.Jota-н дамжуулалтаар G.Ramos гоолдсоноор энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьж Португалийн шигшээ хагас шигшээд шалгарлаа.
Тэдний дараагийн учраа Герман машинууд.