🥰 Натур Бакс клубийнхэн үнэнч фенүүдтэйгээ нэг өдрийг халуун дулаан өнгөрүүллээ
Д
Дөлгөөн
1 сарын 8
💚 Волейболын Үндэсний Дээд лигийн өнгөрсөн жилийн аварга Натур Бакс клуб плэй-оффын хариуцлагатай тоглолтуудын өмнө өөрсдийн үнэнч хөгжөөн дэмжигчидтэйгээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. 💚Өнгөрсөн жилүүдээс онцлууштай нь Фенүүд ивээн тэтгэгч байгууллагуудаар өртөөлж, даалгавар биелүүлэн оноо цуглуулав. Хувийн санхүү, зөв хооллолт, сэтгэлзүйн мэргэжлийн хүмүүсээс үнэтэй зөвлөгөөгөөр тархиа цэнэглэлээ. 💚Өөрсдийн хайрлаж, хүндэлдэг тамирчдаас хүссэн асуултаа асууж, зургаа даруулж, гарын үсгийг нь авах зэргээр хоорондын харилцаа улам бүр бат бөх болсоор байна. 💚Зөвхөн фенүүд гэлтгүй тамирчдад ч гэсэн тус өдөрлөг ямар чухал болохыг Натур Баксынхан ярьж байлаа. 𝐆𝐨 𝐁𝐮𝐜𝐤𝐬 𝐇𝐮𝐧𝐭 𝐭𝐡𝐞 𝐖𝐢𝐧