Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ын эхлээх гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнгөрөгч өдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.
Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна.