MSports logo
Харрин Кейн Роберт Левандовскигийн Бундеслигийн рекордыг давж чадах уу?
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 6

  • Харрин Кейн Роберт Левандовскигийн Бундеслигийн рекордыг давж чадах уу?
    quote

    "Тоглолт болгонд бид илүү сайжирч байгаа юм шиг санагдаж байна." – Харри Кейн

    Харри Кейний хэлсэн эдгээр үг Бундеслигийн бусад баг болон Европын элитүүдэд айдас төрүүлж, Байерн Мюнхен дэх амжилтаа ахиулсны дараа түүний замнал улам гэрэлтэж эхэллээ. Англи довтлогчийн хувьд багтайгаа өнгөрсөн бямба гарагт Боруссиа Дортмунд клубын талбайд зочилж, 4:0-ээр хожсон юм. Энэхүү Байерны гайхалтай хожилд Харри Кейн улирлын гурав дахь хет-трик хийснээр Бундеслигийн эхний 10 тоглолтондоо 15 гоол оруулсан анхны тоглогч боллоо. Зуны улиралд Тоттенхэмээс 100 сая еврогоор Байерний эгнээнд элссэнээс хойш түүний гайхалтай нөлөө нь Роберт Левандовскигийн Бундеслигийн бүх цаг үеийн рекордыг эвдэх магадлалтай гэж хүмүүс аль хэдийн таамаглахад хүргэсэн.

    Харрин Кейн Роберт Левандовскигийн Бундеслигийн рекордыг давж чадах уу?

    Байерн Мюнхений хуучин тоглогч болох Р.Левандовски 2020-21 оны улиралд лигт 41 гоол оруулсан  нь Герд Мюллерийн 49 жилийн 40 жилийн дээд амжилтыг ахиулж байсан билээ. ​​Хэрвээ Кейн Бундеслигийн гараагаа одоо үзүүлж байгаа амжилтаараа үргэлжлүүлбэл 50 гоол оруулах боломжтой. Гайхалтай нь,  Кейн бол Левандовскигийн амжилтад ноцтой аюул учруулж буй цорын ганц тоглогч биш бөгөөд Штутгартын Серхоу Гирасси лигийн есөн тоглолтод 14 гоол авсан байна. Францад төрсөн Гвиней шигшээ багийн тоглогч сүүлийн улиралд Штутгарт клубт зээлээр 11 гоол оруулсан ч энэ улиралд оруулсан гоол нь Европын шилдэг багийг гайхшруулж байна.

    Харрин Кейн Роберт Левандовскигийн Бундеслигийн рекордыг давж чадах уу?

    Ингээд Харри Кейн үзүүлж байгаа амжилтуудыг жагсаавал : 

    • Кейний хувьд Бундеслигийн улирлын хамгийн шилдэг эхлэл болж байна
    • Лигийн улирлын эхний 10 тоглолтонд 15 гоол, 5 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтүүд нь лигийг тэргүүлж байна.
    • Тэрбээр Байерны төлөө бүх тэмцээнд 13 тоглолтод 17 гоол, клуб болон шигшээ багийнхаа төлөө 15 тоглолтод 20 гоол оруулсан.
    • Дэлхийн хөлбөмбөгт энэ улиралд Кейн шиг гоол оруулсан тоглогч байхгүй
    • Тэрбээр өнгөрсөн улиралд Байерны шилдэг лигийн мэргэн бууч Серж Гнабригээс аль хэдийн нэгээр илүү гоол оруулсан.
    • Бундеслигт дахин нэг гоол оруулснаар Харри Кейн өнгөрсөн улирлын Бундеслигийн шилдэг мэргэн буучид болох Никлас Фюллкруг, Кристофер Нкунку нартай тэнцэх болно.
    • Зөвхөн Герд Мюллер л өмнө нь Бундеслигийн түүхэнд нэг улирлын эхний 10 тоглолтонд 1968-69 онд мөн 15 ийм олон гоол оруулж байжээ.
    • Бундеслигийн түүхэнд нэг улиралд ердөө долоон тоглогч 30 ба түүнээс дээш гоол оруулсан байдаг бол Кейн аль хэдийн хагасыг нь аваад байна.
    • 2017/18, 2022/23 оны улиралд түүний Премьер лигийн хамгийн өндөр амжилт нь 30 гоол байсан.
    • Кейн Бундеслигийн нэг улиралд Англи тоглогчдийн гоолын дээд амжилтаас ердөө хоёр гоол дутуу байна. Үүнд :  Кевин Киган (Hamburger SV багт 1978-79) болон Жейдон Санчо (Дортмундын төлөө 2019-20 оны улиралд) 17 гоол оруулсан.
    • Кейн Бундеслигийн түүхэнд анхны улиралдаа тоглохдоо хет-трик хийсэн эхний тоглогч боллоо
    • Тэрбээр Бундеслигт 58 минут тутамд нэг гоол дунджилж байна