2001 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл зургаа. Дээрээ нэг ах, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Манай ахын хувьд хөл бөмбөг тоглодог. Дэрэн клуб болон Улаанбаатар Сити клубт тоглож байсан Тэмүүжин. Ах маань одоо гадаадад сурч байгаа. Аав, ээж спортоор хичээллэдэггүй. Багадаа сахилгагүй хүүхэд байсан ч гэр орноо сайн цэвэрлэдэг байсан. Ер нь гэрийн ажилдаа сайн хүүхэд байсан.
Миний хувьд 12 настайгаасаа хөлбөмбөг тоглодог болсон. Ахыгаа дагаж хөлбөмбөг тоглодог болсон. Бэлтгэл сургуулилтыг нь дагаж үзэж, ах гадагшаа тэмцээнд явлаа гэдэг байсныг нь хараад цагаан атаархдаг байсан. Хөлбөмбөг тогловол ах шиг ингэж гадагшаа явах юм байна гэж бодоод хөлбөмбөгт татагдаж орж байсан. Хамгийн их татагдсан зүйл нь хөлбөмбөгөөр хичээллээд амжилттай тоглоход хүмүүс урам өгч, магтахад урамшаад илүү их хичээж, нэрээ өндөрт өргөхийг хүсдэг.
2019 онд шигшээ багт дуудагдсан. Энэ жилийн хувьд анх удаа Европын багийн эсрэг тоглолоо. Гүржийн багийн хувьд олон тоглогчид нь Европын өөр, өөр лигүүдэд тоглодог туршлагатай тоглогчидтой байсан. Миний хувьд Ази, Европын багийн ялгаа нь гэвэл Европ тамирчдын хувьд бөмбөгөнд нэг, хоёр хүрээд өөртөө бөмбөг их удаахгүй хурдан пасслаж, дамжуулаад тоглочихдог санагдсан. Манай шигшээгийн хувьд дахиад хэд, хэдэн нөхөрсөг тоглолт хийгээд илүү туршлага хуримтлуулчихвал Гүржийг хожиход асуудалгүй санагдсан.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарах байсан бол нялх хүүхэд хөхүүлж үзэх байсан.
Олны танил хүмүүсээс Анжелина Жолиг крашладаг байсан.
Би амьтанд нээх хайртай биш. Өөрийгөө яаая гэж байж амьтан тэжээх сонирхол байхгүй.
Эмэгтэй хүн шийдэмгий, зоригтой, сайхан ааштай байвал таалагддаг. Ийм байхад л болоо доо.
2017-2018 онд нэг жилийн хугацаатай Унгарын Пушкаш академид суралцсан. Анх очоод бэлтгэл хийхэд Унгар хүүхдүүд суурь техник харьцангуй сайн байсан маш хатуу ширүүн тоглолттой. Өөрсдийгөө маш их дайчилж байгаа нь харагдсан. Онцлох амжилтын хувьд ДАШТ-ий урьдчилсан шатанд Мьянмарын эсрэг гоол оруулсан. Цаашид Ази, Европын багт мэргэжлийн түвшинд тоглохыг хүсдэг.
Миний хувьд ойр дотны хүмүүсээсээ нэг хүний бодлыг уншиж, мэдэх боломж гарах байсан бол намайг дасгалжуулж байсан багш, дасгалжуулагчдынхаа бодлыг намайг ямар түвшинд байгаа гэж боддог бол, би гадагшаа гадаадад тоглож чадахаар хэмжээний байгаа гэж боддог болов уу гэдгийг мэдэхийг хүсэж байна.
Чөлөөт цагаараа найз нөхөд, гэр бүлтэйгээ агаар салхинд гарч юу ч бодолгүй амрахыг хүсдэг.