1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл гурвуулаа эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Спортын удам байхгүй. Багадаа даруухан хүүхэд байсан. 1996.12.27
7 настайгаасаа хойш 19 дахь жилдээ хичээллэж байгаа. Би багаасаа тулаантай кино үзэх дуртай гол дүрийн баатрууд шиг болохыг мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийг биелүүлэхүйц уран гоё хөдөлгөөнтэй байсан болохоор таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн.
Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, хөгжим сонсох, найзуудтайгаа боулинг тоглох дуртай. Сүүлийн үед усанд сэлэх дуртай болоод байгаа.
Тамирчин болсон нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Стейк юм уу амталсан маханд дуртай. Янз бүрийн дэглэм барьдаггүй. Тэмцээний үед жин хасах шаардлагатай бол хөнгөн хоол иддэг.
Цаг хугацаагаар аялдаг хүн болох байсан. Өнгөрсөнд болон ирээдүйд гарах алдаагаа засах бас түүхэн цаг үеүдийг нүдээрээ харах боломжтой болно.
ОУ-н таеквондогийн ОУХМ, дэлхийн аваргын алт мөнгөн медаль, азийн хошой аварга, улсын 8 удаагийн аварга. 2014 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж медаль авах мөчид. Амжилтаа бататгах, тив дэлхийд нэрээ гаргасан олон тамирчин бэлтгэх.
Эрүүл мэнд, гэр бүл, цаг хугацааг чухал гэж боддог. Үлгэр дуурайлал авдаг олон хүн байгаа спортын хувьд хамт бэлтгэл хийж байсан багшаасаа хамт бэлтгэл хийж байсан ах нараасаа Даваажамц, Дашдаваа, Дайчинхүү, Оюунболд, Энхболд гэх мэт ах нараасаа. Амьдарлын хувьд Ааваасаа үлгэр дуурайл авдаг.
Сэтгэлээр унасан үедээ чихэвчээ чангалаад дуу сонсдог, уран зөгнөлт кино үзэж стрессээ тайлдаг.