MSports logo
ЖЮҮ ЖИЦҮГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛ ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    3 сарын 1

  • ЖЮҮ ЖИЦҮГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛ ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    Жюү жицүгийн 7 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо 2-р сарын 24-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлж 20 тамирчин жюү жицүгийн дөрвөн төрөлд өрсөлдлөө. Улмаар манай тамирчдаас эмэгтэйчүүдийн хөх бүсний -45 кг-ийн жинд “BB” академийн тамирчин Н.Буянжаргал хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -77 кг жинд “Ralph Gracie” клубын тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль, -94 кг жинд “МУБИС - Jump” хөтөлбөрийн тамирчин Г.Гантулга мөнгөн медаль хүртсэн юм.

    “Jump Mongolia” академийн тамирчин Галсандоржийн Гантулга мөн Азийн холбооны “Dedication award” буюу дайчин барилдаантай тамирчинд олгодог шагналын эзэн болсон юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын түрүүч лхагва гарагт эх орондоо ирэв.  

    Тайланд улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас сайн дурын 6 ажилтай оролцсноороо онцлог болсон юм. Манай улсад ирэх 7-р сард жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох учраас тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд хэрхэн ажиллах талаар сайн дурын ажилтан залуучууд туршлага хуримтлуулах зорилгоор багийн бүрэлдэхүүнд нэгдэж, амжилттай ажилласан байна. Мөн түүнчлэн манай улсын жюү жицүгийн тамирчид хоёр хоногийн дараа Тайландад болох Тайланд про тэмцээнд оролцох хуваарьтай байна. 

    cover
    cover