MSports logo
Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн оноолт
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 25

  • Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн оноолт

    Жүдо бөхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "Grand Slam" буюу Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлж байна. Улаанбаатар хот Степпе Аренад зохиогдож буй Их Дуулга тэмцээний сугалаа өчигдөр явагдаж дууслаа.

    Энэхүү үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Э.Билэгт, Олон улсын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Санхүүгийн ерөнхий захирал Насир Тамими, Спортын хариуцсан захирал Коосэй Иноэ, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тэргүүтэй албаныхан оролцов. Манай улсад гурав дахь удаагаа болох гэж буй Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 29 орны 247 жүдоч оролцож байгаа бөгөөд эхний өдрийн барилдаан өнөөдөр 12:00 цагт “Степ Арена”-д эхэлнэ.

    Эхний өдрийн барилдаан болох эмэгтэйчүүдийн 48 кг-д 12,

    52 кг-д 16, 57 кг-д 14, эрэгтэйчүүдийн 60 кг-д 20, 66 кг-д 25 жүдоч зодоглоно. Улаанбаатар хотноо болж буй “Их дуулга” гурав дахь удаагаа зодоглох гэж буй 25 тамирчин байна. Үүнээс 18 нь Монгол, долоо нь гаднын тамирчин юм. Тэгвэл Японы Мами Үмэки, Монголын Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр нар уг тэмцээнээс гурав дахь медалиа хүртэхийн төлөө барилдана.

    Монгол улсын төлөөлж эхний өдөр зодоглох тамирчид:

    Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн оноолт

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -48 КГ-ЫН ЖИН:

    Алтаншагайн Мишээл

    Жамсрангийн Анударь

    Ганбаатарын Наранцэцэг

    Наранбаярын Ундрахбаяр

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИН:

    Цэрэнтогтохын Гал-Од

    Баянмөнхийн Уранзаяа

    Оюунгэрэлийн Оюунчимэг

    Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ

    Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн оноолт

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИН:

    Энхбаатарын Номинтуяа

    Ганы Ундрал

    Лхагвасүрэнгийн Сосорбарам

    Машбатын Цэндбазар

    Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн оноолт

    ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИН:

    Нямсүрэнгийн Мэндсайхан

    Энхтайваны Сумъяабазар

    Бямбасүрэнгийн Сүхбат

    Энхтайваны Ариунболд

    ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИН:

    Өлзийбаярын Бямбасүрэн

    Өнөрбатын Жанцандорж 

    Баттогтохын Эрхэмбаяр      

    Ёндонпэрэнлэйн Басхүү

    Тэмцээнийг зохион байгуулагч орон учир нэг жин тус бүр дөрвөн тамирчин оруулах давуу эрхтэй юм.