Чикаго Буллс багийн хамгаалагч хоёр удаагийн бүх одод Зак Лавин Чикаго хотоос явахыг хүсч байгаагаа өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлсэн.
Тэрээр өнгөрсөн улирлаас хойш Буллсын ахлах дасгалжуулагч Билли Донованы удирдлага дор тоглохыг хүсэхгүй байгаагаа олон нийтэд хэлсэн бол энэ удаа ЛаВиныг солихгүй бол Чикаго Буллс багийн өмсгөлтэй тоглох магадлал бага байна гэжээ. Харин түүний солигдохыг хүсч буй баг нь Леброн Жэймсээр ахлуулсан Лос Анжелес Лэйкерс гэнэ.
Чикаго хотын “Sun-Times” сонинд мэдээлснээр, Буллсын сагсан бөмбөгийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Артурас Карнишовас “Зак ЛаВиний зах зээл дээрх бодит ашиг бидэнд огт харагдахгүй байна. Түүнийг манай багт ашигтай байдал үүсгэнэ гэж бодохгүй байна” гэжээ. Солилцооны цонх хаагдахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. 1-р сарын 15-ны өдрөөс 2-р сарын 8 хүртэл баг болон тамирчид хоорондоо тохиролцож гарын үсэг зураг ёстой. Одоогийн байдлаар Рапторс болон Лэйкерс багууд бол ЛаВиныг хамгийн ихээр сонирхож байгаа. ЛаВин “Клатч спорт”-той гэрээтэй учраас Лэйкерсийг сонгох магадлалуудын нэг хэмээн таамаглаж байна.