Өчигдөр болсон Голден Стэйт Уарриорс, Финикс Санс багуудын тоглолтын үеэр Дрэймонд Грийн болчимгүй үйлдэл гаргаж Юусуф Нуркичийг цохин унагаасны улмаас тоглолтоос хөөгдсөн. Тэгвэл өнөөдөр НБА-ын сахилгын шийдвэр гарч, Дрэймонд Грийнийг тодорхгүй хугацаагаар тоглох эрхийг нь хассан байна. Мөн өнөөдөр Уарриорсын ерөнхий захирал Майк Данливи Жр, Грийний агент Рич Пол, Клатч Спортс, Дрэймонд Грийн нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс уулзаж, Грийнийг цааш үргэлжлүүлэн тоглоход нь зөвлөгөө өгөх, туслах талаар ярилцах төлөвтэй байна хэмээн Адриан Важнаровски мэдээлсэн байна. Лигийн зүгээс хэдэн тоглолтоос хассан талаар тодорхой тоо хэлэхийг хүсээгүй ба Грийнд тулгарч буй асуудлуудаа даван туулах цаг хангалттай байгаа хэмээн тэд үзжээ.
Дрэймонд Грийнийг тодорхойгүй хугацаагаар тоглолтоос хасав
Ө
Өсөхбаяр
12 сарын 14
Дөрвөн удаагийн Бүх одод, гурван удаагийн аварга Дрэймонд Грийн өчигдрийн үйлдлийнхээ хариуд тоглолтын дараа уучлалт гуйж, санамсаргүй цохилт байсан хэмээн мэдээлсэн. Тэрээр сэтгүүлчдэд "Би хийх гэж байгаа зүйлийнхээ төлөө уучлалт гуйх хүн биш, гэхдээ би Юусуфаас уучлалт гуйж байна, учир нь би түүнийг цохих бодолгүй байсан. Би гараараа заслон тавьдаг, тиймээс ирж буй бөмбөгийг авахын тулд заслон хийж байхдаа тэнцвэрээ алдаж, харамсалтай нь гар минь хэтэрхий савлаж түүнийг цохисон” хэмээн мэдэгдсэн билээ. Дрэймонд Грийг энэ улиралд гурав дахь удаагаа талбайгаас хөөгдсөн ба замналдаа нийт 18 удаа ордныг орхин гарахад хүрч байжээ. Түүний хэзээ талбайд гарах болон ямар шийтгэл амсах нь тодорхойгүй хэвээр байна.