Ази тивийн 11 дэх удаагийн Өсвөр үе-Залуучуудын Аварга Шалгаруулах тэмцээн Филиппин улсын Нью Кларк хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр Монголын залуучуудын багийн тамирчин Спортын мастер А.Алтаннар 1500м өврөөр даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 5-р байранд орлоо. Шигшээд шалгаран уралдахдаа 18:45.77 амжилтыг үзүүлсэн нь Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Мөн тус өдөр Монголын залуучуудын багийн тамирчин Спортын мастер Э.Энхмэнд 200м мэлхий сэлэлтээр шигшээ гараанд шалгарч уралдан 2:27.26 минутын амжилтаар 5-р байранд орсон юм.
Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын рекордууд шинэчлэгдсээр байна
Ө
Өсөхбаяр
2 сарын 29
Түүний араас Монголын залуучуудын багийн тамирчин ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр шигшээ гараанд шалгарч 2-р замаар гарч уралдан 7-р байранд орлоо. Энэхүү шигшээ уралдаанд үзүүлсэн амжилтаар хэдхэн цагийн өмнө урьдчилсан гараанд өөрийн тогтоосон Монгол улсын рекорд амжилтыг 58.45 секунд болгон дахин шинэчлэн тогтоосон бахдам амжилтыг үзүүлэв.
Азийн Өсвөр үе-Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд манай залуучуудын шигшээ баг тэмцээний эхний өдөр Монголын залуучуудын багийн тамирчин Спортын мастер Э.Энхмэнд, Олон улсын хэмжээний мастер Э. Эрхэс нар өөрсдийн уралдсан төрөл зайдаа Монгол улсын түүхэнд анхны Хүрэл медалиудыг хүртэж усан спортын төрөлд өнгө нэмсэн билээ.