NBA-ийн супер од Леброн Жэймсийн том хүү Бронни Жэймс саяхан зарласан лигт драфтлагдах боломжтой 150 тамирчдын тоонд багтаагүй нь олны анхаарлыг татаж байна. Бронни Жэймс нь USC Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан бөгөөд коллежид элссэн эхний жилдээ шилдэг 30 тоглогчийн тоонд багтаж байсан юм.
Түүн дээр яагаад олон хүмүүс анхаарал хандуулж байна вэ?
Лэброн Жэймс өмнө нь “Хүүтэйгээ хамт нэг багт тоглох нь миний мөрөөдөл, энэ зүйл ч биелэх боломжтой” гэсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татаж Бронни Жэймсийг драфтаар авсан баг Леброныг ч багтаа нэгтгэх боломжтой мэт сэтгэгдэл төрүүлсэн. Цаашлаад түүний коллежийн тоглолтууд хүртэл олон мянган үзэгчтэй болж USC ИХ сургуулийн ордон Леброныг давхар харахын суудлын үнэ нь өсч байгаа.