MSports logo
Роналдугийн сахалтай зураг цахим орчинд олны анхаарлыг татав
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 22

  • Роналдугийн сахалтай зураг цахим орчинд олны анхаарлыг татав

    Нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн сахалтай байгаа зураг цахим ертөнцөд тарж байна. Аль-Нассрын тоглогч олон жилийн турш үсний засалтаа хэд хэдэн удаа өөрчилдөг ч үргэлж сахлаа цэвэрхэн хуссан төрхөө хадгалсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч энэ зургууд Роналдугийн шүтэн бишрэгчдийг эргэлзээнд оруулжээ. Учир нь энэ нь бодит эсвэл зохиомлоор бүтээгдсэн эсэх талаар олон хүн эргэлзжээ. Нэгэн хэрэглэгч "Түүнд сахал зохиж байна, гэхдээ би үүнийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг мэдэж байна" гэж бичжээ.

    Роналдугийн сахалтай зураг цахим орчинд олны анхаарлыг татав

    Дараа нь зургуудын эх сурвалжийг Роналдугийн Инстаграм хуудаснаас олсон бөгөөд тэрбээр багийн гишүүдтэйгээ бэлтгэл хийж байгаа зургуудаа нийтлэсэн сахалгүй зургууд байжээ. 

    Роналдугийн сахалтай зураг цахим орчинд олны анхаарлыг татав