ОУХБХ-ны шигшээ багуудын өдрөөр зохион байгуулдаг нөхөрсөг тоглолтууд явагдлаа. Португалийн шигшээ баг 3-р сарын 22-нд Шведтэй тоглож, 5-2-ээр хожсон. Тус тоглолтыг Роналду өнжсөн бол өнгөрсөн шөнө Словенитэй тоглосон тоглолтод шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтсан юм. Словений Стозиц цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний хагасын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч талбай руу гарч гүйжээ. Дэмжигч залуу Роналдутай сэлфи зургаа татуулж, үнсжээ.
Роналдуг дэмжигч залуу үнсэж, селфи зураг татуулжээ
Б
Бэлгүүн
3 сарын 27
Энэхүү нөхөрсөг тоглолтод Португалчууд ялагдал хүлээсэн. Тоглолтын 72 дахь минутад Адам Гнезда Церин гоолдсон бол найман минутын дараа талбайн эздээс Тими Макс Элсник хоёр дахь гоолыг нэмсэн байна.