MSports logo
Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 27

  • Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо

    Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг үүрэгт ажлаа хийж байх хугацаандаа олон сая долларын авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял сонслоо. Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан 11 сая долларын авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо гэж Хятадын төрийн хэвлэлүүд мягмар гарагт мэдээлсэн бөгөөд спортын хэд хэдэн албан тушаалтан авлигын хэргээр шоронд хоригдсон байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний үед албан тушаалын авлигын эсрэг томоохон кампанит ажил өрнөж, Хятадын спортын салбар тэр дундаа хөлбөмбөгт хүнд цохилт болсон нь энэ юм.

    Хятадын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Чен Сюйюаныг албан тушаалаа ашиглан "Бусдаас 81.03 сая юань буюу 11 сая доллар хууль бусаар авсан" гэж Коммунист намын "People's Daily" сонинд бичжээ.

    Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо

    Энэхүү авлига авсан үйлдэл нь шударга өрсөлдөөн, нийгмийн хэв журамд ноцтой хохирол учруулсан асар том үйлдэл гэдгийг цохон буруушаав. Хятадын үндэсний хөлбөмбөгийн салбарт ноцтой үр дагаварт хүргэсэн гэж тайланд дурджээ. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Ти зэрэг Хятадын хөлбөмбөгийн холбооны 10 албан тушаалтан, удирдах албан тушаалтнууд халагдсан байна.

    Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо

    Чен 2019 оноос эхлэн CFA-гийн ерөнхийлөгч ажилласан бөгөөд 2023 оны 2-р сард шалгагдах хүртлээ хөлбөмбөгийн салбарт өөр албан тушаал хашиж байжээ. Улмаар 2024 оны 1-р сард тэрбээр телевизийн баримтат кинонд оролцож өөрийнх нь таалалд нийцүүлэхийг хүссэн хүмүүсээс мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 

    Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо

    Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, авлигын бусад томоохон хэргүүдэд ял оноох төлөвтэй байна. Эдгээрт Чентэй нягт холбоотой Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Ти хэмээх хүний хувь заяа багтаж байгаа гэнэ. 

    Эвертоны хагас хамгаалагч асан Ли өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын телевизийн баримтат кинонд багийн дасгалжуулагч байхдаа албан тушаалаа баталгаажуулахын тулд мөн тоглолт наймаалцахын /fixed/ тулд бараг 430,000 долларын авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. "Тухайн үед хөлбөмбөгт нийтлэг байдаг зарим зүйл байсан" гэж тэрбээр хэлжээ.

    Тусдаа боловч хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй бусад хүмүүсийн дунд 14 жилийн хорих ялаар шийтгүүлсэн CFA-гийн ахлах ажилтан асан Чен Юнлян, найман жилийн ял авсан Хятадын супер лигийн ерөнхий менежер асан Дун Жэн нар багтжээ. Хөлбөмбөгийн ертөнцөөс гадуур боловч спортын ертөнцтэй холбоотой Хятадын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч асан Ю Хунчен мөн ийм хэргээр 13 жилийн хорих ял авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

    Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүнд бүх насаар нь хорих ял оноолоо