Бразилын шигшээ баг болон Реал Мадридын довтлогч Винисиус Жуниор Испанийн эсрэг олон улсын нөхөрсөг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцохдоо “Испанид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэлд өртөж байгаа нь түүнийг хөлбөмбөг тоглох хүсэл эрмэлзэлд нь нөлөөлж байна” хэмээн сэтгүүлчдэд хэлэхдээ нулимс дуслуулж байв.
Винисиус Жуниор Испанид арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүчирхийллийн улмаас нулимс дуслуулж мэдээлэл хийжээ
3 сарын 26
Өнгөрсөн улиралд Ла Лигаас арьс өнгөөр ялгаварласан 10 тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Аваргуудын лигийн тоглолтын өмнө Атлетико Мадридын хөгжөөн дэмжигчид 23 настай Винисиус Жуниорийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйл явдал болсон юм. Сэтгүүлчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хэрхэн тэвчиж буй талаар асуухад:
Винисиус "Би зүгээр л хөлбөмбөг тоглохыг хүсэж байна, гэхдээ урагшаа тэмүүлэхэд хэцүү байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсаны улмаас би тоглох хүсэлтгүй болж, энэ хүсэл маань улам бүр багасаж байна" хэмээн хэлэхдээ нулимс дуслуулж “цааш нь ярьж чадахгүй нь” гэжээ. Үргэлжлүүлэн “Испанийг орхих бодол миний толгойд огтхон ч орж ирж байгаагүй, учир нь би Испанийг орхих юм бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдад тэдний хүссэн зүйлийг өгөх болно. Тиймээс би үлдэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтнүүд миний царайг улам их харж байг” хэмээн яриагаа дуусгав.
Винисиус сүүлийн жилүүдэд Испани даяар хэд хэдэн удаа арьс өнгөний хүчирхийлэлд өртсөн.
2022 оны 9-р сард Реал орон нутгийн өрсөлдөгч Атлетико багийг хожсоны дараа цэнгэлдэхийнхээ гадаа Винисиус Жуниор руу чиглэсэн хэсэг нөхөд шүтэн бишрэгчид "Чамайг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хашхирч байв. 2023 оны нэгдүгээр сард Реалын бэлтгэлийн талбайн ойролцоо Винисиусын толгойг дүүжилсэн зураг дэлгэж улмаар 60,001 еврогийн торгууль төлж, хоёр жил цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэх эрхээ хасуулсан юм. Мөн өдөр өөр гурван хүн өнгөрсөн тавдугаар сард Валенсиагийн талбайд болсон “Реал”-ын тоглолтын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинжтэй дохио зангаа хийсэн хэргээр 5000 еврогийн торгууль ногдуулж, нэг жил тоглолт үзэх эрхийг нь хасаж байсан юм.
Винисиус: "Би зүгээр л хөлбөмбөг тоглохыг хүсч байна, гэхдээ урагшаа тэмүүлэхэд хэцүү байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсаны улмаас би тоглох хүсэлтгүй болж, энэ хүсэл маань улам бүр багасаж байна" хэмээн хэлэхдээ нулимс дуслуулж “цааш нь ярьж чадахгүй нь” гэжээ. Үргэлжлүүлэн “Испанийг орхих бодол миний толгойд огтхон ч орж ирж байгаагүй, учир нь би Испанийг орхих юм бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдад тэдний хүссэн зүйлийг өгөх болно. Тиймээс би үлдэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтнүүд миний царайг улам их харж байг” хэмээн яриагаа дуусгав.