1995. 01.14 Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Ам бүл 6. 2 ах 1 дүүтэй айлын 3 дах хүүхэд. 4үүлээ эрэгтэй болохоор багадаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ээж маань хөнгөний спортоор хичээллэдэг байсан. Одоо 2 хүү эхнэрийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа.
Сагсан бөмбөгийн спортоор 2014 оноос хойш тууштай хичээллэж байгаа. Багийн спорт хамтын ажиллагаа, хожиж, хожигдох мэдрэмж талбай дээр гараад хожихын төлөөх тэмцэл гэх мэт зүйлсээс болж сагсан бөмбөгийн спортыг сонирхож эхэлсэн. Амжилт гаргаад зорилгодоо хүрэх мөн надад итгэж байсан хүмүүс болон гэр бүлээ баярлуулах хамгийн сайхан нь.
Чөлөөт цагаараа танин мэдэхүйг судалдаг мөн өөрийгөө хөгжүүлдэг. Сагсан бөмбөгөөс гадна Авто спорт болон Воллейболлын спортод дуртай.
Гарьд Family-д орсон минь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр.
Газар хөдлөх, хүчтэй аадар бороо хүчтэй хуй салхи гэх мэт цаг агаар, байгалийн онц ноцтой үзэгдлээс айдаг.
Хүний биед хэрэгтэй болохоор 5 цулын хоолонд дуртай. Тэмцээний өмнө амин дэм сайтай зүйлсээр хөнгөхөн хооллодог.
Орчноо мэдэрч бусдыг хүндэлдэг, хүчтэй эмэгтэйд дуртай.
Цаашид топ түвшний тамирчин болох зорилготой.
Тууштай шударга чадахаасаа чадахгүйгээ хүртэл бүх зүйлд сэтгэлээсээ хандах. Зөв амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайлал авахыг хичээдэг. Багаасаа гэвэл Уугаа, Болдоо ах нараасаа үлгэр дуурайлал авдаг.
Гэр бүл ойр дотнынхоо хүмүүстэй хамт байж хүнд үеэ давахыг хичээдэг. Тулгарч байсан хэцүү зүйл бол бэртэл гэмтэл.