Булган аймаг Сайхан суманд төрж өссөн.Ам бүл 5уулаа Айлын том хүүхэд 2 эрэгтэй дүүтэй. Аав Ээж 2 маань малчин хүмүүс. Аавын талаас спортын удамтай Даян Аварга Сэрээтэрийн Цэрэн гэдэг хүн байдаг. Багадаа сониуч, сахилгагүй хүүхэд байсан.
Powerlifting-н спортоор 2019оноос тууштай хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь хүнийг тэсвэр, хатуужил, сахилга баттай болгодог. Анх дэлхийн аварга болоод маш их баярлаж амжилтаасаа урам авч өөртөө илүү том зорилго тавьсан.
Чөлөөт цагаараа аялах, кино үзэх дуртай. Powerlifting-н спортоос гадна үндэсний бөхөөр барилдах дуртай сумын заан цолтой.
Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол бөхийн спортыг сонирхож хичээллээд эндээсээ цаашид хүчний спортуудыг сонирхон, энэ дундаас powerlifting-ийн спортоор дагнан хичээллэж өнөөдрийн энэ амжилтад хүрсэн минь гэж боддог.
Ойр дотнын хүмүүст муу зүйл тохиолдохоос хамгийн их айдаг. Мөн хайртай дотнын хүмүүс сэтгэлээр унасан байгааг харахаас их айдаг.
Будаатай бүх хоолонд дуртай. Харин бэлтгэлийн үед уураг шим тэжээл ихтэй хоол хийж өдрийн 4-5 хоол иддэг.
Харж чадах юм бол эмэгтэй хүн бүрд өөрийн гэсэн сайн чанар байдаг. Ухаалаг, ихэмсэг, бардам эмэгтэй хүн таалагддаг.
2021оны powerlifting-ийн 3 төрөлтийн Дэлхийн аварга 2022 оны powerlifting 3 төрөлтийн Азийн цомын аварга. Надад өмнө тавьсан маш том зорилго бий зорилгынхоо төлөө илүү хичээнэ....
Аливаа зүйлд байнга суралцаж, шинийг эрэлхийлж явдаг. Хүн ер нь амьдралдаа аливаад суралцаж байх нь зөв гэж боддог. Мөн би Чөлөөт бөхийн ОУХМ Б.Идэрсайхан powerlifting-ийн ОУХМ Т.Эрдэнэхүү багш нараасаа маш их үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ хайртай дотнын хүнтэйгээ ярилцах эсвэл ганцаараа тайван орчинд байх дуртай.