1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа спортод дуртай, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. МУБИС-ийг Биеийн тамирын Багш, Дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
2017 оноос фитнесийн спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэх болсон шалтгаан нь эрүүл мэнд талаасаа жингийн илүүдлээс салах, өөрийгөө өөрчлөх зорилготой анх эхэлж байсан. Биеийнхээ өөрчлөлтийг хараад өөртөө итгэлтэй болж, энэ спортдоо дурлаж эхэлсэн. Бодибилдингийн спортын хамгийн бахархмаар зүйл нь тэмцээний өмнөх маш хатуу хоолны дэглэм, хүнд хэцүү бэлтгэлүүдийг давж гарч чадсан өөрийгөө харах байсан.
Фитнесээр хичээллэж эхэлснээр биеэ авч яваа байдал, дотоод хүнээ таних зэрэг маш олон зүйлд эерэг нөлөө үзүүлсэн болохоор фитнесээр хичээллэх амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.
Ямар нэгэн онцгой чадвартай болох боломж байсан бол хүний бодлыг уншдаг чадвартай болохыг хүсэх байсан байх.
Бодибилдингийн 2020, 2021, 2022 онуудын +40 ангилалд улсын аваргын алтан медаль, 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 дүгээр байрын шагналтай.
Хүнд худлаа ярихгүй, хүнээрээ байж хүн чанараа хэзээ ч гээхгүй байхыг амьдралдаа баримталж явдаг.
Бодибилдингийн тамирчдаасаа үлгэр дуурайлал авдаг. Маш хүнд бэлтгэл хоолны дэглэмүүдийг шантралгүй давж байгааг нь хараад урам зориг авдаг.
Сэтгэлээр унасан үедээ гоё хоол идэх дуртай. Бас гэртээ тайван орчинд зурагт үзэж дуу сонсох дуртай.