1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тав. Хоёр ахтай. Аав, ээж хоёрын тал хоёулаа биерхүү, том биетэй. Бөхийн удамтай хүмүүс байдаг. Багадаа сониуч, сахилгагүй хүүхэд байсан.
2005 онд шинэ байранд нүүж очоод, тухайн үед тэр байрныхаа найзуудтай хөлбөмбөг анх тоглож эхэлж байсан. Тэр үеэс хойш дугуйлан, секцэд яваад, өдийг хүртэл хөлбөмбөг тоглож байгаа. Анх Роналдиньо гэдэг хөлбөмбөгчнийг зурагтаар хараад ийм гоё спорт байдаг юм байна, энэ хүн шиг хөлбөмбөгчин болох юм сан гэсэн хүсэлтэйгээр энэ спортод дуртай болж байсан. Хөлбөмбөг гэлтгүй тамирчин хүн өөрийн дуртай спортоороо хичээллээд амжилт гаргах, медаль авах, шилдэг нь болох үеүдэд баярладаг гэж боддог. Би ч бас тийм үедээ баярлаж, бахдаж байсан. Хөлбөмбөг бол зөв бие бялдар, тэсвэр тэвчээр, хамгийн чухал нь багаар ажиллах чадварыг маш ихээр суулгаж өгдөг. Олон хүний дунд, олон залуучуудын дунд биеэ хэрхэн авч явах зэрэг нийгэмд эзлэх олон зан чанаруудыг зааж өгдөг.
Чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай. Сагсан бөмбөгт маш их дуртай. Өөрөө тоглох, бас үзэх дуртай.
Байнга аливаа зүйлд суралцаж, шинийг эрэлхийлж байдагтаа дараа нь харахад зөв санагддаг. Амьдралдаа аливаад суралцаж байх нь зөв гэж боддог.
“Superpower”- тай болбол өөрийгөө хувилдаг чадвартай болохыг хүсэх байсан. Учир нь өшөө олон зүйлийг сурч, хийж үзэх хүсэлтэй байгаа.
Хамгийн таалагддаг, дуртай хоол бол бууз. Гэхдээ жингээ барихын тулд маш ховор иддэг.
Эхнэрийнхээ дайчин, шаргуу хөдөлмөрч занд маш их дуртай.
Хөлбөмбөгийн лигээс 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, Цомын 2 мөнгөн медаль авч байсан. Одоо 12 дахь жилдээ дээд лигт тоглож байна. Цаашид аварга л болох цор ганц зорилготой.
Яг одоо бол хүүхдүүд маань намайг хөдөлгөх хүч энерги болдог. Ядарсан үедээ хүүхдүүдээ харч энергиэ нөхдөг. Хүүхдүүдээ харах болгонд цаашид яагаад хичээх ёстойгоо ойлгодог.
Сэтгэлээр унасан үедээ видео тоглоом тоглож эсвэл кино үздэг.