1995 онд Улаанбаатар хотод төрсөн багадаа ээж, эгч хоёрын хамт амьдардаг байсан. Онц сурдаг, юмыг хурдан ойлгодог гэхдээ сахилгагүй хүүхэд байсан. Гэр бүлийнхэн маань бүгд спортод дуртай, спортын эв дүйтэй хүмүүс байдаг.
2008-н онд анх Волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Ангийн багш маань “Нөгөө ангиа сагсан бөмбөгөөр хожихгүй юм чин волейболоор хождог бол” гээд ангийн бүх хүүхдийг дамжаанд явуулсан нь волейбол тоглох эхлэл байсан. Тэр үед Волейболын спортын ОУХМ Д.Солонго багш дүүргийн шигшээд дуудаж тоглуулсан нь тууштай хичээллэх шалтгаан болсон. Д.Солонго багш арга, техник заахаас гадна волейболын спортод хайртай болгож чаддаг хүн гэж боддог. Анх 2015 онд олон улсын тэмцээнд овог нэрээ дуудуулах хамгийн бахархмаар байсан. Тэмцээний дараа ээж маань “ Энхээгийн Алтангэрэл гээд миний нэрийг давхар дуудахад хүүгээрээ их бахархсан” гэдэг үгийг сонсох хамгийн гоё мэдрэмж байсан.
Чөлөөт цагаараа сагс болон Видео тоглоом тоглох дуртай Dota2, CS-GO, их тоглодог. Сүүлийн үед Call of Duty тоглоомыг их тоглож байгаа. Бараг 10 мянга орчим цагийг видео тоглоомд зарцуулсан.
Аялах дуртай 20 гаруй орноор аялж байсан.
Ээжийгээ хараад мэдлэг ямар хүчтэй гэдгийг багаасаа ойлгосон болохоор ямар нэгэн онцгой чадвартай болох боломж байсан бол бүх зүйлийг мэддэг чадвартай болох байсан.
Будаатай хоолонд дуртай.
Ухаалаг, ихэмсэг, бардам эмэгтэй хүн таалагддаг.
Волейболын дотоодын тэмцээнүүдэд бүх насны ангилалд амжилт гаргаж байсан ч тэрнээс илүү математикийн олимпиадад гаргаж байсан амжилтуудаа дурдах дуртай. Улсын хэмжээний түргэн бодолтын олимпиадад анги дэвшиж ороод 2 жил дараалан түрүүлж байсан, өөрийнхөө ангидаа эхний жил нь мөнгө дараа жил нь хүрэл медаль авч байсан. Мөн 2006 оны Бүндэн багшийн нэрэмжит улсын хэмжээний олимпиад хүрэл медаль хүртэж байсан. Цаашдаа шигшээ багтайгаа хамт олон улсын тэмцээний медалийн тавцанд зогсохыг зорьж байгаа. Тэр цаг ойрхон байгаа гэж боддог.
Төрлөхийн авьяас байхгүй ч гэсэн хичээл зүтгэлийнхээ хүчээр волейболын спортыг сурсан болохоор амьдралын хамгийн чухал зүйл хичээл зүтгэл гэж боддог.
Сэтгэлээр унасан үедээ видео тоглоом тоглодог эсвэл ядарч унтлаа бэлтгэл хийдэг.