Манайх гэдэг айл 5 хүүтэй. Би чинь дээрээ 4 ахтай айлын бага хүү болж өссөн болохоор 4 ахын дунд ах нартайгаа байнга зодолдож өссөн. Хичээлдээ сайн ер нь хөдөлгөөнтэй гэдгээрээ багш нарынхаа толгойг өвтгөчихдөг сахилгагүй талдаа хүүхэд байснаа санадаг.
ESport хааяа сонирхож тоглодог. Цаг зав дажгүй үедээ спортын бус чиглэлээр жижиг бичвэрүүд бичих дуртай. Урлагийн авьяас ер нь бага талдаа. Гэхдээ оюутан байхад сургуулийнхаа цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэдэг байсан.
Би 1980-аад оны сүүл үеийн төлөөлөл. Бидний үеийн залуусын хувьд зодоон цохион, зодолдоон, ноцолдоон бол хүүхэд насны нэг хэсэг байсан даа. Хичээл тараад л шууд л гадаа гараад 20, 30-аараа жийлцэж зодолдож тоглодог байсан. Тэгэхээр хүүхэд байхаас л тулаанд дуртай байсан болж таараад байгаа юм. Холимог тулаанд дуртай болсон олон шалтгаан бий. Үлгэр домог шиг яригддаг сайн тулаанчдын түүхүүдээс гадна өөрөө хичээллээд эхлэхээр үнэхээр эрч хүч, эрэмгий чанар, сахилга баттай сайн амьдралын чанарууд илт нэмэгдэж эхэлснээр улам лавширч явсаар хобби маань одоо бүр ажил болжээ.
Намайг яг ч UFC- д байдаг гэж ойлгож болохгүй. Анх удаагаа UFC-ийн тамирчинтай уулзсан нь миний дотнын найз, Монголын хамгийн анхны UFC тулаанч Данагийн Батгэрэл. Анх очоод найзынхаа тулааныг сурвалжлаад хөшигний ард гээд төслийг эхлүүлж байлаа. Маш олон саад бэрхшээлийг тамирчин хүн даван туулдаг шүү гэдгийг харуулахыг зорьж энэ нэвтрүүлгээ “Хөшигний ард” гэж нэрлэсэн нь учиртай. Дэлхийн олон том одуудтай ойроос ярилцаад гар бариад ганган зураг татуулаад явж байгаа маань их аз тохиол гэж боддог. Зарим бичлэг зургуудаа хараад бүр итгэж явдаг.
Спортын тайлбарлагч Нийтлэг бус өөрийн өнцгөөс хариулахад миний тайлбар хийдэг тулааны спортын төрөл нь хамгийн өндөр эрсдэлтэй спортын төрөлдөө тооцогдоно. Баргийн аавын хүү бариад авдаггүй энэ төрлийг сонгон аваад чинь сэтгэлээсээ тэмцэж байгаа тулаанчдыг хараад дурлаж тайлбарлах нь л хамгийн сайхан нь. Заримдаа чинь сэтгэл ихдээд ажлаас давчих гээд өндөр эмоци гаргах нь бий. Ялангуяа Монгол тулаанчдынхаа тулаан дээр хэт их эмоци гаргадгаа дараа нь тайлбараа давтаж үзээд их анзаарна.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Япон хэл жаахан гадарлана. Англи хэл бол дэлхийн хэл болсон. Мэргэжлийн тамирчид заавал хэлтэй байж карейр хурдан өснө. Одоо гэхдээ манай залуу үеийн тамирчид бол хэлний чадамж өмнөх үетэй харьцуулбал харьцангуй сайн гэж харагддаг.
Гадаад төрхөөс гадна эмэгтэй хүний хамгийн хайр татам зүйл нь чин үнэнч байдал. Өөрийн биеийн өрөөсөн тал мэт үнэнч ханийг олж учирна гэдэг амар хувь заяа биш байх. Би гэдэг хүн заяаныхаа ханийг олоод учирсан азтай нэгэн болоод аав болж 3 хүүтэй тавуулаа өнөр өтгөн сайхан амьдарч байгаадаа өдөр бүр л талархдаг.
Спортын сэтгүүлч, тайлбарлагч хийхээс гадна хэд хэдэн чиглэлээр бас ажилладаг. Ерөнхийдөө Маркетингийн чиглэлээр багагүй туршлагатай. Одоо нэг компанийн маркетинг борлуулалтын албыг удирдаж ажилладаг. Орчин цагийн хэллэгээр бол CMO гэдэг албыг давхар хийдэг.
Маш өндөр сахилга баттай спорт. Мэндлэх хүндлэхээс эхлээд энэ спортын сахилга оршдог. Сахилга бат хүмүүжил, ёс суртахуун үгүй бол амжилтын талаар ярих ч юм биш. Сошиалд хамаагүй мэт явдаг тамирчид мөн чанартаа хөшигний ард жинхэнэ тэмцэл өндөр сахилга батын доор явдаг гэж боддог. Монгол тулаанчид Дутуугаасаа илүү нь хэд дахин их дээ. Орчин цагийн шоу бизнест бол даруу төлөв Монгол эрийн зан нь л сул тал болох гээд байх шиг санагддаг. Тэрийг эс тооцвол чин зоригтой, дайчин чанартай, гүйцэтгэл өндөр, хурдан сурцтай сэтгэлийн тэнхээ өндөр гээд тоочвол олон давуу талыг ойр ажиллаж байсан тамирчдаасаа мэдэрч байсан.
Өдөр гэхээсээ илүү азтай сар бий. Жил бүрийн 3-р сар үргэлж л аз дагуулдаг, амжилт ахуйлж байдаг. Эхнээсээ одоог хүртэл аз дагуулаад 12 жил болсон байна.