MSports logo
Жоэл Эмбийд Виктор Вембаняамад хичээл зааж, замналынхаа хамгийн өндөр оноо буюу 70 оноог өөрийн нэр дээр бүртгүүлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 23

  • Жоэл Эмбийд Виктор Вембаняамад хичээл зааж, замналынхаа хамгийн өндөр оноо буюу 70 оноог өөрийн нэр дээр бүртгүүлээ

    Өнөөдөр Филаделфиа 76ерс баг Сан Антонио Спөрс багууд энэ улиралд анх удаа хоорондоо тулсан юм. Хоёр баг гэхээсээ илүүтэй лигийн өмнөх жилийн лигийн шилдэг тоглогч, энэ жилийн драфтын тэргүүн сонголт буюу ирээдүйн лигийн нүүр царай нар хоорондоо тулсан нь үзэгчдэд сонирхолтой байв. Өнөөдрийн тоглолтод Жоел Эмбийд Спөрсийн шинэхэн рүүки тоглогчид хичээл зааж, 70 оноотойгоор тоглолтыг дуусгалаа. Энэ нь түүний замналын хамгийн өндөр оноо болсон ба Филаделфиа 76ерс багийн түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан тоглогч болсон ба домогт Уилт Чемберлэйний амжилтыг эвджээ.

    Тус тоглолтод Филаделфиа хотын залуус 133:123-аар эсрэг багаа буулгаж авлаа. Жоел Эмбийд 70 оноо, 18 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч, 70 оноотой дабл дабл гүйцэтгэсэн тоглогч болж, карьерынхаа дээд амжилтыг үзүүлэв. Гуравдугаар үе дуусахад дөрвөн минут дутуу байхад 50 оноо авсан нь түүний замналын 8 дахь 50-аас дээш оноотой тоглолт болсон юм. 59 оноо, 15 самбараас бөмбөг авч замналынхаа хамгийн өндөр үзүүлэлтийг хийхэд түүнд ердөө гурван үе хангалттай байжээ.