Өнгөрсөн жилийн аварга “Хөвсгөл Эрчим” баг шигшээ цувралд нэг ч ялагдал амсалгүй дахин аварга авснаар хоёр жил дараалан лигийн аваргын цом өргөж байна.Тэд шигшээ цувралд нэг ч хожигдолгүй аварга болсон анхны баг болон түүх бүтээлээ. Монголын волейболын Үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн шигшээ цувралд Хөвсгөл Эрчим баг Хилчин клубтэй учраа таарч өрсөлдсөн ба өнөөдөр болсон гурав дахь тоглолтод өнгөрсөн жилийн аваргууд 3:0 харьцаатай буюу 25:23 | 25:20 | 25:21 харьцаатай эсрэг багаа бүх сетүүдэд илүүрхэж, аваргын цомоо баталгаажуулан дахин цомоо өргөлөө.
Л. Хосбаяр ахлагчтай “Хөвсгөл Эрчим” клуб хагас шигшээ болон, хагас шигшээ цувралд нэг ч хожигдолгүй аваргын цом өргөсөн түүхэн амжилтыг энэ жил үзүүлж байна. Тэд шигшээ цувралд 2021 оны аварга “Хилчин” клубтэй учраа таарсан ба гурван тоглолт дараалан 3:0 харьцаатай буюу нэг ч сетэд ялагдал хүлээлгүй аварга цолыг нэр төртэйгөөр хүртэж байна. Хөвсгөл Эрчим клубын хувьд 1994 оноос хойш Үндэсний дээд лигт оролцож байгаа ба өнөөдөр тэд 11 дэх цомоо өргөж буй нь энэ билээ.