2024 оны залуучуудын өвлийн олимп энэ сарын 19-нөөс БНСУ-ын Канвон хотод зохиогдож байна. Залуучуудын өвлийн олимп анх удаа ази тивд зохиогдож буйгаараа онцлогтой. Энэхүү олимпод 78 орны 1800 гаруй тамирчид 7 спортын 81 төрлөөр өрсөлдөхөөр цугларчээ. Манай орны хувьд түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байна.
Өчигдөр манай тамирчдын эхний тэмцээн Биатлоны төрөөр эхэлсэн ба улсын аваргын алт, мөнгөн медальт Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, О.Оюунцолмон нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10 км-ийн уралдаанд оролцоо. Энэхүү тэмцээн Alpensia Biathlon Centre-т явагдаж, 37 орны 99 тамирчид цэц мэргэн болон тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорилоо.
Х.Эрдэнэтунгалаг тэргүүлэгчээс 15:11 минут хоцрон 86-р байр эзэлсэн бол Д.Нямсүрэн 90 (+18:17), О.Оюуцолмон 94-р байр (+23:30) тус тус эзэлсэн юм. Өнөөдөр манай тамирчид ямар нэгээн тэмцээнд оролцохгүй ба маргааш биатлоны эмэгтэйчүүдийн 6км, эрэгтэйчүүдийн 7,6км спринт зайн уралдаан болон уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слалом төрөлд өрсөлдөхөөр бэлтгэж байна.