Цахим спортын CS 2 төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season 22-т Монгол улсыг төлөөлөн оролцсон The MongolZ баг stage 2-ийн тоглолтууддаа амжилттай оролцон тэмцээнээ өндөрлүүлсэн.
The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн Thunderpick World Championship 2025
10 сарын 9


Тэгвэл хэдхэн хонгийн дараа тэднийг дараагийн тэмцээн нь хүлээж байна. 10 дугаар сарын 15–19-ний өдөр хүртэл Thunderpick World Championship 2025 тэмцээнд The MongolZ баг урилгаар оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнд нийт найман баг оролцох юм. Мальта улсад зохиогдох энэхүү тэмцээний нийт 1.000.000 ам долларын шагналын сантай юм.

The Mongolz багаас гадна урилгаар NAVI, FURIA, Aurora Gaming багууд оролцож байгаа бол Closed Qualifier буюу бүсийн тэмцээнээр оролцох эрх олж авсан Imperial Esport, Team Venom, 9z Team, OG багууд оролцох болсон юм. Одоогоор багуудын оноолт зарлагдаагүй байгаа бөгөөд энэхүү тэмцээний явагдах зарчим нь хоёр хэсэгт дөрөв дөрвөөр хуваагдан хэсэгтэй багаа багуудтайгаа тойргоор тоглолт хийж хамгийн олон хожилтой багууд дараагийн хасагдах шатад шалгарах юм.

Одоо үргэлжилж байгаа ESL Pro League Season 22-т Монгол улсыг төлөөлөн оролцсон The MongolZ баг энэхүү тэмцээнийг эрт өндөрлүүлсэн нь тэднийг дараагийн тэмцээнд нь илүү амралттай, илүү төвлөрсөн, судалгаатай оролцох том боломж болж байгаа юм. Мөн The MongolZ баг өнгөрсөн жилийн Thunderpick World Championship 2024 оны аварга баг болж байсан юм.